ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
БНСУ-д зорчих виз мэдүүлэхтэй холбоотой асуудлуудыг Солонгосын талд тавьж бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна
ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилууллаа
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Олон Улсын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул өнөөдрийн өрөгт хожих юм уу тэнцвэл Азийн аврага шатарчин Монголоос анх удаа төрнө
АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдсэн

ТӨРИЙН ОРДОНД ЦАХИМААР НЭВТРЭХ ШИНЭ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
Төрийн ордон нь Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар үйл ажиллагаа явуулдаг, Монгол орны сэтгэх тархи, цохилох зүрх болсон онцгой обьект юм. Гадаадын цөөнгүй орны засаглалын ордон олон нийтэд нээлттэй байдаг зарчмыг сүүлийн жилүүдэд манай улс хэрэгжүүлж буй. Энэ ёсоор цахим төхөөрөмжийн ачаар Төрийн ордонд зочилж, өрөө тасалгаагаар нь чөлөөтэй танилцах шинэ боломжийг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Улсын Их хурлын Тамгын газрын захиалгаар “Пано Интерфэйс” компанийн бүтээсэн “tour.parliament.mn” цахим хуудсанд дэлхийн хаанаас ч хандаж, Төрийн ордны бүтэц, хөшөө дурсгал, зураг хөрөгтэй танилцах боломжтой гэнэ. Товчхондоо, Монгол төрийн музей буюу ордны өмнөд хэсэг нь л иргэд, олон нийтэд нээлттэй байсан бол онлайн ертөнц, техникийн дэвшлийн ачаар бүхэлдээ “нээлттэй” болж буй юм.
Цахим аяллын вэб хуудсыг ашиглалтад хүлээн авч, нээх ёслол өчигдөр Төрийн ордонд болсон. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээлтэд оролцож “УИХ-ын Тамгын газар өнгөрсөн 2014 онд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-тай хамтран “Цахим парламент” төсөл амжилттай хэрэгжүүлсэн.
Үүгээр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны дуу, дүрсний системийг иж бүрэн шинэчилсний зэрэгцээ Парламентын сэтгүүлчдийн өрөө, техник удирдлагын өрөө, мэдээллийн төв зэрэг өрөө тасалгааг шинээр байгуулан орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон” хэмээв. Харин цахим аяллын вэб хуудас нь шинэчлэлийн дараагийн алхам гэдгийг онцолсон. УИХ-ын гишүүдийн урилгаар иргэд, сонгогчид Төрийн ордонд биеэрээ орж хөрөг зураг, хөшөө барималтай танилцдаг хэдий ч шинэ цахим хуудсанд тусгасан мэдээллүүдийг бүрэн авч чаддаггүй. Тэгээд ч хүний тоонд баригддаг тул харьцангуй хязгаарлагдмал байсныг цахим ертөнцийн дэвшил ашиглан шийдсэн нь энэ.
Англи, монгол тайлбартай дээрх цахим хуудсаар иргэд, сонгогчид Төрийн ордны өрөө тасалгаа, хуралдааны танхим, музей, үзмэр, хөшөө дурсгал зэрэг 42 обьектыг 100 гаруй цэгээс харж чадна. Биеэр орж үзэх боломжгүй тохиолдолд өөрөө үзэж байгаа мэт бодит мэдрэмж төрүүлэхүйц 360 хэмийн бүтэн зураглалтай технологи нь уг системийн гол цөм аж. Үүнд нийтдээ 3000 гаруй ажлын материал, хэрэглэгдэхүүн орсон гэнэ. Мөн дуут тайлбар, танилцуулга багтаасан нь илүү өгөөжтэй болгожээ. Жишээ нь, Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болдог танхимын хэсэгт дуут тайлбар нь дараах байдлаар түүх, тайлбараа өгүүлэх аж.
“УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг Засгийн газрын ордонд анх 1957 онд өргөтгөл хийх үеэр барьж байгуулсан байна. Хожим нь 1996, 2007 онд тус тус засвар, өргөтгөл хийсэн энэ танхимыг анхандаа үзвэр үйлчилгээ, баяр ёслол, дайллага, цайллагын зориулалтаар ашиглаж байжээ. Харин байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 1990 оноос хойш чуулганы танхим болгож тохижуулсан байна. Чуулганы танхимын хойморт төрийн гурван өндөрлөгийн сэнтий байрладаг. Голынх нь УИХ-ын даргын сэнтий, түүний баруун талд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, зүүн талд Ерөнхий сайдын сэнтий байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийг чүнчигноров чулуугаар чимэглэж хүндэтгэл илэрхийлсэн бол УИХ-ын даргынхыг хаш чулуугаар, харин Ерөнхий сайдын сэнтийг чулуужсан модоор тус тус чимэглэжээ. Гишүүдийн суудаг ширээ, сандлыг 2002 онд Лаос улсаас авчирсан улаан зандан модоор хийсэн байна. Санал хураах системийг хамгийн сүүлд 2007 онд шинэчилжээ” гэж дуусч буй юм.
Нэгэнт олон нийтэд дэлгэн түгээсэн цахим хуудсыг Тамгын газрын зүгээс хөгжүүлж, улам боловсронгуй болгохоор төлөвлөжээ. Үүнд, Монголд түлхүү зочилдог гадаадынхны хэлээр тайлбар нэмэх, Төрийн ордонтой танилцах захиалгыг цахимаар авах, хөдөлгөөнт дүрс, видео дүрсээр баяжуулах зэрэг багтсан аж.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих