Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Гацууртын ордын тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын баасан гарагийн чуулган 51.3 хувийн ирцтэй эхэлж хуралдааны хамгийн том асуудал нь Гацууртын ордтой холбоотой байв. Мэдэгдэж байгаагаар 50 тонн алттай энэ ордыг ашиглах нэрийдлээр Ноён уулын сав газар дахь түүхийн хосгүй үнэт өвийг устгах эрсдэлтэй гэж эсэргүүцэх хүн олон байгаа юм. Тэднийг УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүлнэ. Тэрээр “Дэлхий дахинд Чингис хаан гэхэд Монголыг мэддэг шиг археологичдын хувьд Ноён уул гэхэд л биднийг анддаггүй. Нүдэн баримжаагаар энд 350 гаруй булш, хиргэсүүр бий” хэмээн тайлбарлалаа. “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлаар ажлын хэсэг байгуулсан, удахгүй газар дээр нь очиж танилцана хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Үүнтэй холбогдуулж тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Гацууртын үндсэн ордын талбай, археологийн үнэтэй олдвороор баялаг Ноён уулын бүсэд их ойрхон юм уу, зарим талаараа давхцалтай байдаг тухай иргэд, зарим мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл ирж байгаа. Хоёр талбайд ямар нэг хэмжээгээр давхцал байгаа эсэхийг тодруулах, мөн хөрсний болон цэвдгийн судалгаа хийсэн эсэх, Соёлын өвийн тухай хуулийн зарим зүйл, заалт газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах шаардлагатай” гэж хэлсэн юм.
Харин УИХ-ын дарга З.Энхболд салбар яам, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тайлбарыг чуулган дээр сонсоод Г.Уянга гишүүнд зэмлэнгүй хандаж салбар яам, шалгасан хүмүүс нь үгүй гээд байхад олж илрүүлээгүй, гарт баригдахгүй олдвор яриад ажил сааруулахгүй байхыг сануулаад өнгөрөв. Юутай ч Гацууртын ордтой холбогдох төсөл анхны хэлэлцүүлгээ амжилттай давж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжлээ.

0 Сэтгэгдэл