Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
БСШУ-ы сайд хүрээлэнгүүдийн талаар саналаа хэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ Шинжлэх ухааны академийн харьяа олон хүрээлэнг их сургуулиудтай нэгтгэх талаар ярьсан. Энэ дагуу 2015 оны төсвийн тодотголд хэд хэдэн хүрээлэнг татан буулгах талаар тусгасан нь эрдэмтэн судлаачдыг хоёр хуваагаад байсан юм.
Тэгвэл БСШУ-ы сайд Л.Гантөмөр энэ асуудал дээр байр сууриа илэрхийллээ. Сайд “Шинжлэх ухааны байгууллагуудыг судалгааны ажлаас нь эхлээд төвлөрүүлэхээр зорьж байгаа. Бид цөөхүүлээ байна. Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа 1500 хүн бол өөр нэг улсын шинжлэх ухааны нэг хүрээлэнгийн  л ажилтны тоотой тэнцэнэ. Тэгэхээр манайх хэтэрхий тарамдаад, 20, 30-уулаа байж хүрээлэн гэж нэрлэгдээд, ажлын бүтээмж ч гарсангүй. Тиймээс судалгааны ажлаа, байгууллагаа ч төвлөрүүлж, томруулна” гэсэн юм. Мөн тэрээр хүрээлэнгүүдийг их сургуулийн харьяа болгох нь цаг хугацааны асуудал хэдий ч дээд боловсролын шинэчлэл хийж байгаа өнөөгийн нөхцөлд боломжгүй гэдгийг дурдсан. Гэхдээ хоёр жилийн дараа их сургуулиудын бүтэц, үйл ажиллагаа өнөөгийнхөөс хавьгүй хөгжиж, сургалт нь судалгаанд чиглэх учраас тэр үед хүрээлэнгүүдийг хаанаас нь хаана ч авчирч, нэгтгэж болно. Яг өнөөдөр автоматаар нэгтгэхэд сургуулийн хөгжилд гай болно.
Их сургуулиуд өөрөө хүрээлэн байгуулж эхлэх ёстой гэдгийг хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан