Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ерөнхийлөгч айлчлалаа өндөрлөж, өнөөдөр ДАВОСЫГ зорино
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод төрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Берлин хотоос галт тэргэнд сууж, Прагад хүрч очсон байна. Манай улсын төрийн төлөөлөгчдийг тус орны Ерөнхийлөгч Милош Земан угтах ёслолын талбайдаа албан ёсоор тосон мэндчиллээ. Уг ёслолд Чех Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Вратислав Минараж, Гадаад харилцааны сайд Мартин Тлапа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Михайла Марскова Томинова, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова нар оролцжээ. Зочдоо угтсаны дараа хоёр төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Уулзалтаа дуусгаад албан ёсны хэлэлцээ байгуулан, гарын үсэг зурж, айлчлал болон хоёр орны харилцааны талаар хэвлэлийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөв.
Мөн өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНЧУ-ын Сенатын танхимын дарга Милан Штех болон Засгийн газрын дарга Бохуслов Соботка нар бараалхлаа. Төрийн тэргүүний Чех улс дахь айлчлал өнөөдөр дуусах бөгөөд тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийх товтой юм.
Гурван өдрийн айлчлал энд хүрээд өндөрлөж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үргэлжлүүлэн Швейцарийн холбооны улс руу жолоо зална. Тэндээ 24-нийг хүртэл гурван хоногийн хугацаанд Давосын Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулганд оролцох учиртай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод төрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Берлин хотоос галт тэргэнд сууж, Прагад хүрч очсон байна. Манай улсын төрийн төлөөлөгчдийг тус орны Ерөнхийлөгч Милош Земан угтах ёслолын талбайдаа албан ёсоор тосон мэндчиллээ. Уг ёслолд Чех Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Вратислав Минараж, Гадаад харилцааны сайд Мартин Тлапа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Михайла Марскова Томинова, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова нар оролцжээ. Зочдоо угтсаны дараа хоёр төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Уулзалтаа дуусгаад албан ёсны хэлэлцээ байгуулан, гарын үсэг зурж, айлчлал болон хоёр орны харилцааны талаар хэвлэлийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөв.Мөн өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНЧУ-ын Сенатын танхимын дарга Милан Штех болон Засгийн газрын дарга Бохуслов Соботка нар бараалхлаа. Төрийн тэргүүний Чех улс дахь айлчлал өнөөдөр дуусах бөгөөд тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийх товтой юм.
Гурван өдрийн айлчлал энд хүрээд өндөрлөж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үргэлжлүүлэн Швейцарийн холбооны улс руу жолоо зална. Тэндээ 24-нийг хүртэл гурван хоногийн хугацаанд Давосын Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулганд оролцох учиртай.
0 Сэтгэгдэл



















