Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Хаврын чуулганд Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгожээ
УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг өчигдөр Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурлаар хэлэлцэв. 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 11, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тав, Төрийн байгуулалтын байнгын хороо зургаа, Төсвийн байнгын хороо найм, Эдийн засгийн байнгын хороо долоо, Хууль зүйн байнгын хороо зургаан хуулийн төсөл санал болгожээ. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35, Монгол Ардын намын бүлгээс 12, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25, Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгосон байна. УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас найман санал тусгайлан ирүүлсэн аж.
Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Худалдааны тухай хуулийн төслүүд, Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Казиногийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг жагсаалтад нэмж оруулах санал гаргаж, гишүүдийн дэмжлэг авлаа.
УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг өчигдөр Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурлаар хэлэлцэв. 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 11, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тав, Төрийн байгуулалтын байнгын хороо зургаа, Төсвийн байнгын хороо найм, Эдийн засгийн байнгын хороо долоо, Хууль зүйн байнгын хороо зургаан хуулийн төсөл санал болгожээ. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35, Монгол Ардын намын бүлгээс 12, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25, Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгосон байна. УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас найман санал тусгайлан ирүүлсэн аж.Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Худалдааны тухай хуулийн төслүүд, Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Казиногийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг жагсаалтад нэмж оруулах санал гаргаж, гишүүдийн дэмжлэг авлаа.
0 Сэтгэгдэл



















