Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
АН-ын сайд нар халаа сэлгээ хийгээгүй гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагт болсон ээлжит хурлынхаа талаар мэдээлэл өглөө. Таван толгой төслийн талаар УИХ-ын нэр бүхий 16 гишүүн Монгол Улсын сайд М.Энхсайханд тавьсан асуулгын хариуг сонссон байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг буцаан татахаар болжээ. Удахгүй Засгийн газраас УИХ-д “Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг өргөн барих гэж байгаа учир хуулийн төсөл санаачлагчтай ярилцаад хөтөлбөр баталсны дараа төслийг хэлэлцүүлэхээр шийдсэн аж. Үүнээс гадна АН-аас томилогдсон сайд нар халаа сэлгээ хийгээгүйгээ хэлсэн байна. Тухайлбал, Аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яам, Гадаад хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд өнөөдрийн байдлаар халаа сэлгээ хийгээгүй гэжээ. Бүлгийн хурлаар АН-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, Өрийн удирдлагын тухай хууль, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлт, Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлуулах талаа санал солилцсон гэлээ.

АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа ““Урт нэртэй” хуулийг цуцалмааргүй байна гэсэн мессэж гар утсанд их ирж байна. “Урт нэртэй” хуулийг цуцлах талаар УИХ болон АН-ын бүлэг дээр огт яриагүй. Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдон ажлын хэсэг байгуулагдаад, хоёр дахь жилдээ ажиллаж байна. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэх явцад маш олон алдаа, завхрал, нугалаа гарсан. Жишээлбэл, Усны тухай хуулиар гол, усны эхээс 200 метр зайд хайгуул, олборлолт явуулна гэсэн байхад тухайн орон нутаг нь 300м, 400м, тэр ч бүү хэл 10 мянган метр гээд дур зоргоороо хэмжээ заачихдаг. Үүнээс үүдэж, маш олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, улмаар дампуурлын ирмэгт хүрсэн. Д.Арвин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд орд болгонтой нэг бүрчлэн танилцсан. Эндээс маш их сөрөг үр дагавар гарч байна гэсэн дүгнэлт гаргасан учир уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа юм” гэлээ.
Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Таван толгойн асуудлаар ямар мэдээлэл авсан юм бол?
-Монгол талын 51 хувийг эзэмшиж байгаа ММС компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтын асуудлыг гишүүд илүүтэй сонирхсон. Энэ талаар ажлын хэсэг тодорхой мэдээлэл өглөө. Төмөр замын асуудал дээр маргаан бий. Үндсэн суурь дэд бүтэц нь төрийн мэдэлд байх уу, хувийн хэвшлийн мэдэлд байх уу гэдэгт гишүүд санал бодлоо илэрхийлж байгаа. Бусад асуудалд гишүүд нэгдмэл байр суурьтай байгаа.
-АН-ын сайд нар төрийн албанд халаа сэлгээ явуулаагүй гэсэн үү?
-Намууд хамтарч Засгийн газар байгуулахдаа тодорхой зөвшилцөлд хүрсэн. Энэ зөвшилцлийн хүрээнд яамдад халаа сэлгээ хийхгүй байх тухай зөвлөмж өгсөн юм. Зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа эсэх талаар л гишүүд асуулт асуусан. Янз бүрийн яриа, маргаан байгаа учраас энэ асуудлыг нэг мөр болгох үүднээс ажиллаж байна.
-Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд татварын өртэй компаниудыг өршөөнө гэсэн заалт байхгүй. Гэтэл зарим гишүүн өршөөнө гээд байгаа?
-Өчигдрийн /уржигдар/ хуралдаанаар энэ асуудлыг яриагүй. Гэхдээ өмнө нь ярилцсан. Уг хуулиар өртэй компаниудыг өршөөх гээд байна гэсэн хардлага гишүүдийн дунд бий. Тийм асуудал байхгүй.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь намуудын нэгдсэн мөрийн хөтөлбөр байх уу?
-Засгийн газарт орсон намууд өөр өөрсдийн зүгээс тодорхой төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх саналуудаа гаргаж өгнө. Тэдгээр саналыг Засгийн газар нэгтгэн, гадна дотны санхүүгийн байгууллагууд, зөвлөгөө өгдөг байгууллагуудтай ярилцаж байгаад, нэгдсэн төлөвлөлт гаргах юм. Үүний дагуу Засгийн газар төлөвлөгөөгөө боловсруулаад, танилцуулна. МАН 15 чиглэл бүхий төлөвлөгөө өгсөн гэсэн.

0 Сэтгэгдэл