Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
30-аад мянган хүнийг цагаатгасан ч Ю.Цэдэнбал даргаа үлдээжээ

Монголын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдүүлэн цөлж, алдар цолыг нь хураасан гэж үзээд түүнийг цагаатгах нь зүйтэй хэмээн МАХН, түүний дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбоо урилага гаргаж Төр засгийн холбогдох байгууллагуудад хандан уриалга гаргасан байна.
Монгол төрийн тэргүүнээр тасралтгүй 44 жил ажилласан энэ хүнийг 1990-ээд онд шүүхийн ямар ч шийдвэргүйгээр гадаад оронд нутаг заан суулгаж, түүнд олгосон БНМАУ-ын маршал, улсын баатар, хөдөлмөрийн баатар цол, бусад одон медалийг нь хураан, өөрийг нь Москвад байхад гэрт нь нэгжлэг хийн эд зүйлсийг нь хураасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна. Тэгээд ч Ю.Цэдэнбал монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалахад бүхий л амьдралаа зориулж, олон улс дахь нэр хүндийг нь өргөхийн төлөө зүтгэж явснаас биш ямар ч буруугүй, тэгээд ч түүнийг буруутай хэмээсэн шүүхийн ямар ч шийдвэр байхгүй гэж үзэж байгаа юм.
МАХН-ын дэргэдэх ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст албан бичиг хүргүүлсэн ч өнөө болтол ямар ч шийдвэр гараагүй, авч хэлэлцээгүй удааширч байна гэж ажлын хэсгийн ахлагч, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж үзэж байна.
Ийм учраас МАХН, түүний дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооноос Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандан төр нийгэм, цэргийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгах талаар уриалга хүргүүлсэн байна. Уриалгыг бас УИХ дахь нам эвслийн бүлгүүдэд хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл