Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Шуудайд хийсэн үхрийн эвэр
Монгол Ардын хувьсгалт нам, Монголын Үндэсний ардчилсан нам хамтарч УИХ-ын сонгуульд оролцохдоо “Шударга ёс” эвслийг байгуулж, парламентад анх 11 гишүүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллаж эхэлсэн. Гэвч одоо 10 гишүүнтэй бүлэг гэхэд хэцүү байдалтай болж. “Шуудайд хийсэн үхрийн эвэр” гэдэг зүйрлэл тэдэнд л тохирох нь. Сүүлийн үед бүлгийнхэн өөр хоорондоо нэгдэж чадахгүй болсон нь ил харагддаг боллоо. Хоорондоо ойлголцож чадахаа байсныг гишүүд нь намаа, цаашлаад бүлгээ сольж буйгаас өөрөөр тайлбарлах аргагүй. УИХ-ын гишүүн Д.Батцогт өнгөрсөн тавдугаар сард “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаа суухгүй, гарч байна гэснээс хойш таван сарын дараа Ардчилсан намын батлах гардаж авсан. Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Ц.Цолмон 2012 оны аравдугаар сард байгуулахаас нь эхлээд зүтгэсэн МҮАН-аасаа гарч МАХН-д элссэн.
Уг нь эвсэл доторх суудлаар нь тооцож үзвэл МҮАН-аас парламентад таван гишүүн анх ажиллаж байсан. МАХН зургаан гишүүнтэй байсан ч явцын дунд нэгээр нэмэгдэж, бүлэг дотроо олонх болов. Тооны харьцаа МАХН-7, МҮАН-3 болсноос асуудал үүсч эхэлж. Шийдвэрийг олонх гаргадаг жишиг ч “Шударга ёс” эвслийн бүлэгт мөрдөгдөж буй. Үзэл бодол, байр суурь зөрсөн асуудалд МҮАН-ынхан хоёр гараа өргөөд ч бүлэг дээрээ дэмжлэг авах боломжгүй. Ерөнхийдөө эвслийг бүрдүүлэг нэг нам нь илүү олуулаа, давуу байдалтай байгаа нь илэрхий зүйл.
Саяхан гэхэд, Ерөнхий сайад мэдэгдэл хүргүүлж буйгаа мэдээлж эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хэвлэлийн бага хурал хийсэн. Үүнийхээ өмнө эвслийн бүлгийн өргөтгөсөн хуралдаан хийлээ гэсэн ч үнэндээ зөвхөн МАХН-ын гишүүд л оролцсон. МАХН-ын гишүүдээс гарсан саналыг өөрсдөө хэлэлцээд “Шударга ёс” эвслийн бүлэг ийм шийдвэр гаргалаа гэж мэдэгдэв. Хэрэв үнэхээр бүлгээрээ шийдсэн бол ядаж МҮАН-аас нэг гишүүн ч болов тэр хуралд суух байсан болов уу. Ер нь, сүүлийн 2-3 долоо хоногт эвслийн бүлгийн шийдвэрийг дэд дарга З.Баянсэлэнгэ танилцуулж, бүлгээ төлөөлж, мэдээлэл өгч буй. Засгийн газрын томилгоонд ч гэсэн МАХН-аас илүү тооны хүмүүс албан тушаалд хүрсэн. Түүгээр ч барахгүй МАХН-ынхан ч өөр хоорондоо бужигнаж, тар түр болоод амжиж. Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар түнжин муудаж, тэднээс болж гишүүд нь ч сайнгүй харилцаатай байгаа гэсэн мэдээлэл бий.
Эвслийн бүлэгт үүссэн өөр нэг асуудал нь туурга тусгаарлах хүсэлтэй гишүүд одоо ч байсаар. Өмнө нь хоёр гишүүн сонголтоо хийгээд явсан бол өдгөө дахин хоёр гишүүн гарах тухай хөндөгдөж байгаа. УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар сүүлийн үед бие даагч гишүүдтэй хэлхэлдээд санаа оноогоо нийлүүлэн яваа. Ойрноос УИХ дахь бие даагч гурван гишүүнтэй хамтарч сөрөг хүчний бүлэг байгуулах тухай ч яригдаж эхлэв. Тэд хэрэв “Шударга ёс” эвслийн бүлгийн харьяаллаас гарвал МАХН, МҮАН-ын харьцаа 6:2 болно. Тэгвэл арай л гэж бүлэг чигээрээ үлдэж чадна гэсэн үг. Хоёр гишүүн энэ талаараа тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч “Шударга ёс” эвслийн бүлгийн хоёр гишүүний үйлдэл бүлэгт нөхцөл байдал сайнгүй буйг дахин илчлэх шиг. Ямартай л УИХ-аар хэлэлцэх асуудалд бүлэг нь байр сууриа нэгтгэж чадахаа ч байсан бололтой. Сав л хийвэл “Танилцаж амжаагүй учраас ажлын тав хоногийн завсарлага авъя” гэдэг үгээр хаацайлж, нэгдэж чадахгүй байгаагаа дэд дарга З.Баянсэлэнгэ нь зарладаг л ажилтай болж. Бүлгийн дарга Н.Батцэрэг ч олны өмнө харагдах нь ховордож. Сонгууль болтол “Шударга ёс” эвслийн бүлэг тэсч үлдэж чадах нь уу гэдэг асуултыг тэд өөрсдөө гаргаад ирлээ.
Монгол Ардын хувьсгалт нам, Монголын Үндэсний ардчилсан нам хамтарч УИХ-ын сонгуульд оролцохдоо “Шударга ёс” эвслийг байгуулж, парламентад анх 11 гишүүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллаж эхэлсэн. Гэвч одоо 10 гишүүнтэй бүлэг гэхэд хэцүү байдалтай болж. “Шуудайд хийсэн үхрийн эвэр” гэдэг зүйрлэл тэдэнд л тохирох нь. Сүүлийн үед бүлгийнхэн өөр хоорондоо нэгдэж чадахгүй болсон нь ил харагддаг боллоо. Хоорондоо ойлголцож чадахаа байсныг гишүүд нь намаа, цаашлаад бүлгээ сольж буйгаас өөрөөр тайлбарлах аргагүй. УИХ-ын гишүүн Д.Батцогт өнгөрсөн тавдугаар сард “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаа суухгүй, гарч байна гэснээс хойш таван сарын дараа Ардчилсан намын батлах гардаж авсан. Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Ц.Цолмон 2012 оны аравдугаар сард байгуулахаас нь эхлээд зүтгэсэн МҮАН-аасаа гарч МАХН-д элссэн. Уг нь эвсэл доторх суудлаар нь тооцож үзвэл МҮАН-аас парламентад таван гишүүн анх ажиллаж байсан. МАХН зургаан гишүүнтэй байсан ч явцын дунд нэгээр нэмэгдэж, бүлэг дотроо олонх болов. Тооны харьцаа МАХН-7, МҮАН-3 болсноос асуудал үүсч эхэлж. Шийдвэрийг олонх гаргадаг жишиг ч “Шударга ёс” эвслийн бүлэгт мөрдөгдөж буй. Үзэл бодол, байр суурь зөрсөн асуудалд МҮАН-ынхан хоёр гараа өргөөд ч бүлэг дээрээ дэмжлэг авах боломжгүй. Ерөнхийдөө эвслийг бүрдүүлэг нэг нам нь илүү олуулаа, давуу байдалтай байгаа нь илэрхий зүйл.

0 Сэтгэгдэл