Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Эмнэлгийн тусламжийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан зэрэг нэр бүхий найман гишүүн өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод “Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай” хуулийн төсөл өргөн барилаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар болон үр ашгийг дээшлүүлэх нь манай  эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа гол асуудлын нэг. Улс орон хөгжиж, хүн ам өсөх  тутам эмнэлгийн тусламжийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, өртөг нь өндөр болохын хэрээр эрүүл мэндийн салбар, ялангуяа эмнэлгүүдэд  нөөцийг үр ашигтай зарцуулах шаардлага урган гарч байна. Өнөө хүртэл  Монгол улсад эмнэлэг шүтсэн хуучин Зөвлөлт загварын эрүүл мэндийн тогтолцоо ноёрхож байсан бол 1990-ээд оны эхээр зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор анхан шатны болон амбулаторийн тусламжид илүү анхаарах болсон. Гэсэн хэдий ч өнөөгийн улсын эмнэлгүүдийн зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо яг хэвээрээ, үр ашиггүй байдал эмнэлэгүүдэд  тусламж үйлчилгээний чанар сайжруулах хөшүүрэг, урамшуулал дутмаг байгаагаас олон хүн гадаад оронд эмчлүүлэхээр явж, хүнд өвчин тусч үүний төлбөрт ихээхэн хөрөнгө зарцуулж байгаагаас  айл өрхүүд  ядууралд өртөх нь  улам ихэсч байна.
Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхийн тулд тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, улсын эмнэлгийн одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж, үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу тэдгээр эмнэлэгийн санхүүгийн нөөцийг үр ашигтай ашиглах менежмент, удирдлагын арга барилыг хөхүүлэн дэмжсэн хууль эрх зүйн шинэ орчин, харилцааг бий болгох шаардлагатай байна.
Эмнэлэгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль нь дээр дурьдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зах зээл дэх эмнэлгийн тусламж үйлчилгээний шинэчлэлийн цогц бодлого хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин харилцааг бий болгох юм хэмээн хуулийн төсөл санаачлагчид онцолсныг  Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН АЖЛААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ "МОСКВАД БАЙГАА МОНГОЛ" ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +79175773401, 98682425 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99948455
Хамгийн их уншсан