Билгийн

Доллар (USD)

2837.0

Улаанбаатар

+21°C
USD / 3612.0₮
CNY / 508.1₮
KRW / 2.65₮
SEK / 402.9₮
JPY / 24.46₮
RUB / 47.71₮
EUR / 4291.0₮
CHF / 4624.0₮
GBP / 4897.0₮
HKD / 465.4₮
CAD / 2630.0₮
AUD / 2433.0₮
SGD / 2837.0₮
NZD / 2156.0₮
TRY / 88.9₮
USD / 3612.0₮
CNY / 508.1₮
KRW / 2.65₮
SEK / 402.9₮
JPY / 24.46₮
RUB / 47.71₮
EUR / 4291.0₮
CHF / 4624.0₮
GBP / 4897.0₮
HKD / 465.4₮
CAD / 2630.0₮
AUD / 2433.0₮
SGD / 2837.0₮
NZD / 2156.0₮
TRY / 88.9₮
USD / 3612.0₮
CNY / 508.1₮
KRW / 2.65₮
SEK / 402.9₮
JPY / 24.46₮
RUB / 47.71₮
EUR / 4291.0₮
CHF / 4624.0₮
GBP / 4897.0₮
HKD / 465.4₮
CAD / 2630.0₮
AUD / 2433.0₮
SGD / 2837.0₮
NZD / 2156.0₮
TRY / 88.9₮
USD / 3612.0₮
CNY / 508.1₮
KRW / 2.65₮
SEK / 402.9₮
JPY / 24.46₮
RUB / 47.71₮
EUR / 4291.0₮
CHF / 4624.0₮
GBP / 4897.0₮
HKD / 465.4₮
CAD / 2630.0₮
AUD / 2433.0₮
SGD / 2837.0₮
NZD / 2156.0₮
TRY / 88.9₮
Шинэхэн үйлдвэрлэгч “Өв Соёл Үйлдвэр” ХХК “Намрын ногоон өдрүүд-2025” үзэсгэлэнд оролцож байна СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ “ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ОЙЛГОЛЦЛЫН ХОЛБОО”-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АЙ ПИНГ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээгээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нар урамшуулал авна  МАН маргааш  шинэ даргаа тодруулна Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар... Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ Монгол, Швейцарын парламентын Тамгын газрын ажилтнууд парламентын хяналт шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр туршлага солилцлоо
Шинэхэн үйлдвэрлэгч “Өв Соёл Үйлдвэр” ХХК “Намрын ногоон өдрүүд-2025” үзэсгэлэнд оролцож байна СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ “ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ОЙЛГОЛЦЛЫН ХОЛБОО”-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АЙ ПИНГ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээгээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нар урамшуулал авна  МАН маргааш  шинэ даргаа тодруулна Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар... Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ Монгол, Швейцарын парламентын Тамгын газрын ажилтнууд парламентын хяналт шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр туршлага солилцлоо
Эмнэлгийн үйлчилгээ, зохион байгуулалтыг сайжруулах хуулийн төсөл өргөн барив


УИХ-ын дарга З.Энхболдод өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан нарын нэр бүхий найман гишүүн Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн барилаа. Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлын нэг бол тусламж үйлчилгээний чанар болон үр ашгийг дээшлүүлэхэд чухал төсөл.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхийн тулд тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, улсын эмнэлгийн одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж, үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгох юм. Үүний зэрэгцээ эмнэлгийн санхүүгийн нөөцийг үр ашигтай ашиглах менежмент, удирдлагын арга барилыг хөхиүлэн дэмжсэн хууль эрх зүйн шинэ орчин, харилцааг бий болгох шаардлагатай байна.

Эмнэлгийн байгуулла­гуудын ажлын гүйцэтгэлийг сайж­руулах, эмнэлгийн мэргэ­жилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог сайжруулах зэрэг чухал бодлогын асуудлуудыг хууль, эрх зүйн хувьд шийдвэрлэх юм. Хуулийн төслийн талаар санаачлагч гишүүд ийнхүү тайлбарлалаа. 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Энэ хууль нь эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт авчрахуйц хууль. Ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын засаглалын асуудлыг тодорхой болгоно. Аль нэг нам ялах, аль нэг сайд томилогдохоос үл хамаарч эмнэлгийн засаглалын асуудал бол тусдаа бие даасан байдлаар явдаг болохоор тусгасан. Эмнэлэгт нь боловсон хүчний асуудлыг нь, тодорхой эрхийг нь мөн санхүүгийн эрх мэдлийг нь өгч байгаа. Үүгээрээ төрийн өмчит гэж байгаа эмнэлгүүд маань хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй ижил тэгш нөхцөлтэй өрсөлдөх бололцоо олгож байна.  
Эмнэлгүүд бие даасан байдалтай болсон үед үйлчлүүлэгчээ татахын тулд боловсон хүчнээ сайжруулж, сургаж, мөн сайн эмч нарыг татаж ажиллуулах, соёлтой, чанартай дээрээс нь хүн рүүгээ чиглэсэн  үйлчилгээг үзүүлэх бололцоо нэмэгдэнэ. Мөн энэ хуулинд эмч, эмч нарын лизенцийн асуудлыг тодорхой оруулж өгсөн. Эмч гэдэг бол тодорхой хугацаанд баг удирдаж ажилладаг байхаар, өндөр хөгжилтэй орнуудын стандарт руу дөхүүлсэн ийм стандарт болж байгаа. Хууль батлагдсанаар Монголын эрүүл мэндийн салбарт томоохон ахиц дэвшил авчирна гэж найдаж байна” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Найман гишүүн хамтарч Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарын эрхзүйн орчны шинэчлэлд ихээхэн том алхам болно. Одоо эмнэлгүүдээ сүүлийн үеийн зах зээлийн системд түшиглэсэн мөн өмчийн хэлбэрээс үл хамаарсан чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжийг энэ хуулиар зохицуулж өгөх юм. Эмнэлэг өөрийн тусгай хуультай, зохион байгуулалттай, удирдлагатай, санхүүжилттэй байгууллага байх ёстой. Мөн олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх ёстой. Тэгэхийн тулд бид энэ эрхзүйн орчныг бий болгохыг зорьж байна. Энэ хууль хэрэгжсэнээр манайд голлох үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит томоохон эмнэлгүүд бие дааж хөгжих боломж нь бүрдэнэ. Өнөөдөр манай эмнэлгүүд төрийн албан байгууллага шиг ажиллаж байгаа, төсвийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Тийм учраас эдгээр эмнэлгүүдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, эмч ажиллагсдынхаа ажлын хөлсийг бодитойгоор үнэлэх, санхүүжилттэй иргэн төвтэй, үйлчлүүлэгч төвтэй тогтолцоог бий болгоход бүх талын зохицуулалтыг нарийвчлан тусгасан ийм чухал хууль байгаа. Эрүүл мэндийн тухай хуулиар бол бид нийтлэг харилцааг зохицуулна. Нийтийн эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль бол тусдаа нарийн бүх зүйлийг тусгасан хууль болно. Улс төрөөс хараат бус, аль нэг Төрийн бус байгууллагаас хараат бус зөвхөн үйлчлүүлэгч рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ хууль тун их ач холбогдолтой. Бид хаврын чуулганаар хэлэлцэх хүртэл салбарынхнаараа хэлэлцүүлэг хийлгэнэ. Мөн ажлын хэсэг гаргаад улам боловсронгуй болгож хэлэлцүүлж батлуулна” хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан