Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Төр тансаг машинаас татгалзвал тэрбум тэрбумаар хэмнэнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж яам, агентлаг болон төрийн өмчит компанийнхны унадаг шатахуун их иддэг машины хэрэглээг багасгахталаар үүрэг өгчээ. Засгийн газрын 2007 оны тогтоолын дагуу хот дотор 100 километрт 16 литрээс дээшгүй иддэг машин унах шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалган Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддоржид “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг гуравдугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болгожээ. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзадорж “Төсөв байгууллага болон төрийн өмчийн компаниудын ашиглаж байгаа автомашины зардалд өнгөрсөн жил нийтдээ 50 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 35 тэрбум нь төсөвт байгууллагын автомашины зардал. Хэрэв төрийн машины тансаглалыг тэвчвэл багагүй хэмнэлт гарах болно” гэсэн юм.
Төсвөөс санхүүждэг төрийн байгууллагын дарга нар гэхэд хамгийн хямдхан нь 50 сая, хамгийн үнэтэй нь 354 сая төгрөгийн машин унадаг талаар Үндэсний аудитын газрын дүгнэлт бий.
Төрийн өмчийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд төрийн өмчит 757 байгууллагад 5058 автомашин байдгийн 812 нь тансаг зэрэглэл том оврын жип, 159 нь дунд оврынх гэнэ. 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд таван тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийтдээ 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Түүнчлэн өнгөрсөн жил 222 төрийн албан хаагч машин унах зөвшөөрөлгүй атлаа төсвөөс машин унаж байгаа талаарх судалгааг Үндэсний аудитын газар гаргаж УИХ-ын чуулганд танилцуулж байсан билээ.

0 Сэтгэгдэл