Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ц.Элбэгдорж ялалтын 70 жилийн ойд оролцоно, харин монгол цэрэг жагсах уу
1941-1945 оны Эх орны дайны аугаа их ялалтын 70 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орнуудын ялангуяа холрбоотон байсан гүрнүүдийнхээ төрийн тэргүүнүүдийг урьсны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орж энэ түүхэн ойд оролцохоо илэрхийлээд байна.
Зөвлөлтийн 20 гаруй сая хүний амийг авч одсон энэ дайны хүндийг нуруундаа үүрч гарсан ЗХУ-ын ганц холбоотон нь Монгол Улс байж чадлынхаа хэрээр фронтод байлдаж байгаа улаан арми, зөвлөлтийн ард түмэнд тусалж байсан юм.
1941 оноос БНМАУ зөвлөлтийн ард түмэнд морь бэлэглэх ажил эхлүүлж дайны туршид нийтдээ 500 мянга орчим агт худалдаж, бэлэглэсэн бол 500 мянган тонн мах, 64 мянган тонн ноос нийлүүлжээ. 1942-1945 онд фронтод байлдаж байгаа нийт дайчдын таван хүн тутмын нэг шинель нь монголын ноосоор хийсэн шинель байсан гэдэг.
Үүний зэрэгцээ монголчууд байлдаж байгаа улаан армид дулаан нэхий дээл, бээлий, эсгий гутал бэлэглэж байсан юм. 1941 оны арваннэгдүгээр сарын 7-нд Улаан талбайгаар жагсан өнгөрч шууд фронтод очиж Москваг хамгаалсан нөөц армиуд чухам монголчуудын бэлэглэсэн нэхий дээл, эсгий гутлаар хувцасласан байсан юм.
Монголчууд бас өөрсдийн хөрөнгөөр “Хувьсгалт монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх эскадриль байгуулан фронтод илгээсэн нь Берлин хүртэлх зам туулж дайчин алдраа мандуулсан гэдэг.
Энэ оны тавдугаар сарын 9-нд Москвагийн Улаан талбайд болох ялалтын баярын парадад Монгол Улсын зэвсэгт хүчний төлөөлөл дайчдыг орлцуулах талаар Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинд санал тавьсан ч энэ талаар эцсийн шийдэл гараагүй байна. Тэгээд ч Улаан талбайд болох баярын парадад холбоотон гүрнүүдийн цэрэг дайчдын төлөөлөл оролцож жагсах эсэх нь шийдэгдээгүй байгаа юм.
yag doromjluulaach
ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН АЖЛААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ "МОСКВАД БАЙГАА МОНГОЛ" ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99804935 , 98682425 , 99948455
1941-1945 оны Эх орны дайны аугаа их ялалтын 70 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орнуудын ялангуяа холрбоотон байсан гүрнүүдийнхээ төрийн тэргүүнүүдийг урьсны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орж энэ түүхэн ойд оролцохоо илэрхийлээд байна. Зөвлөлтийн 20 гаруй сая хүний амийг авч одсон энэ дайны хүндийг нуруундаа үүрч гарсан ЗХУ-ын ганц холбоотон нь Монгол Улс байж чадлынхаа хэрээр фронтод байлдаж байгаа улаан арми, зөвлөлтийн ард түмэнд тусалж байсан юм.
1941 оноос БНМАУ зөвлөлтийн ард түмэнд морь бэлэглэх ажил эхлүүлж дайны туршид нийтдээ 500 мянга орчим агт худалдаж, бэлэглэсэн бол 500 мянган тонн мах, 64 мянган тонн ноос нийлүүлжээ. 1942-1945 онд фронтод байлдаж байгаа нийт дайчдын таван хүн тутмын нэг шинель нь монголын ноосоор хийсэн шинель байсан гэдэг.
Үүний зэрэгцээ монголчууд байлдаж байгаа улаан армид дулаан нэхий дээл, бээлий, эсгий гутал бэлэглэж байсан юм. 1941 оны арваннэгдүгээр сарын 7-нд Улаан талбайгаар жагсан өнгөрч шууд фронтод очиж Москваг хамгаалсан нөөц армиуд чухам монголчуудын бэлэглэсэн нэхий дээл, эсгий гутлаар хувцасласан байсан юм.
Монголчууд бас өөрсдийн хөрөнгөөр “Хувьсгалт монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх эскадриль байгуулан фронтод илгээсэн нь Берлин хүртэлх зам туулж дайчин алдраа мандуулсан гэдэг.
Энэ оны тавдугаар сарын 9-нд Москвагийн Улаан талбайд болох ялалтын баярын парадад Монгол Улсын зэвсэгт хүчний төлөөлөл дайчдыг орлцуулах талаар Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинд санал тавьсан ч энэ талаар эцсийн шийдэл гараагүй байна. Тэгээд ч Улаан талбайд болох баярын парадад холбоотон гүрнүүдийн цэрэг дайчдын төлөөлөл оролцож жагсах эсэх нь шийдэгдээгүй байгаа юм.
0 Сэтгэгдэл
2015.09.09
2015.02.25



















