Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
“Хамтдаа бүтээсэн 90 жил” уралдаан зарлав
Нийслэлийн МАН-ын 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан нийслэлийн МАН-ын хороо, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Хамтдаа бүтээсэн 90 жил” гэрэл зургийн уралдааныг зарлалаа.
Уралдаанд нийслэлийн МАН-ын хорооны түүхэн үйл явдлын дурсгалт агшин, нийслэлийн бүтээн байгуулалт, Монгол орны хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож яваа жирийн иргэдийн аж амьдрал, үйл явдлыг харуулсан бүтээлээр хүн бүхэн оролцох боломжтой. Уралдаанд оролцогч нь тухайлсан бүтээл болон гэрэл зургийн цуврал сурвалжлага хэлбэрээр материалаа ирүүлэх боломжтой, оролцогч нь бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалах буюу шаардлагатай үед түүнийгээ батлах чадвартай байх ба оролцогчийн овог нэр, ажлын газар, албан тушаалын тухай товч мэдээллийг хавсаргаж, флаш диск дээр бүтээлээ хуулж авчрахыг зохион байгуулагчид нь хэлж байна. Тэргүүн байрт шалгарсан бүтээлийг өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр мялаахын хамт шалгарсан бүтээлийг “Mongolian photo news” сэтгүүлд хэвлэх юм. Удаах байрт шалгарсан бүтээлд өргөмжлөл, 600 мянган төгрөг, гуравдугаар байрт шалгарсан бүтээлд өргөмжлөл, 400 мянган төгрөг гардуулах гэнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 1-нээс ирэх сарын нэгэн хүртэл хүлээн авах аж.
Нийслэлийн МАН-ын 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан нийслэлийн МАН-ын хороо, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Хамтдаа бүтээсэн 90 жил” гэрэл зургийн уралдааныг зарлалаа.Уралдаанд нийслэлийн МАН-ын хорооны түүхэн үйл явдлын дурсгалт агшин, нийслэлийн бүтээн байгуулалт, Монгол орны хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож яваа жирийн иргэдийн аж амьдрал, үйл явдлыг харуулсан бүтээлээр хүн бүхэн оролцох боломжтой. Уралдаанд оролцогч нь тухайлсан бүтээл болон гэрэл зургийн цуврал сурвалжлага хэлбэрээр материалаа ирүүлэх боломжтой, оролцогч нь бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалах буюу шаардлагатай үед түүнийгээ батлах чадвартай байх ба оролцогчийн овог нэр, ажлын газар, албан тушаалын тухай товч мэдээллийг хавсаргаж, флаш диск дээр бүтээлээ хуулж авчрахыг зохион байгуулагчид нь хэлж байна. Тэргүүн байрт шалгарсан бүтээлийг өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр мялаахын хамт шалгарсан бүтээлийг “Mongolian photo news” сэтгүүлд хэвлэх юм. Удаах байрт шалгарсан бүтээлд өргөмжлөл, 600 мянган төгрөг, гуравдугаар байрт шалгарсан бүтээлд өргөмжлөл, 400 мянган төгрөг гардуулах гэнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 1-нээс ирэх сарын нэгэн хүртэл хүлээн авах аж.
0 Сэтгэгдэл



















