Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Монголын түүхээр нийтийг хамарсан анхны онлайн нээлттэй хичээл явуулах төслийг танилцуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Өлзийбаатар, МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Доктор Д.Өлзийбаатар залуучуудын эх түүхийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Монголын  түүхийн сэдвээр архивын материалуудад тулгуурлан 40 цагийн сонсдог  ном бүтээснээ Төрийн тэргүүнд танилцуулсан юм. Доктор Д.Өлзийбаатар залуучуудын дунд эх түүхээ мэдэх хүсэл сонирхол их хүчтэй байгааг дурдаад тэдэнд зориулж сонсдог цахим түүх бүтээсэн нь хандалт сайтай байна гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА, МУИС хамтран нийтийг хамарсан анхны онлайн нээлттэй хичээл хийх санал дэвшүүлээд байгааг энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мөн танилцууллаа. Энэ жил 6 цуврал хичээл явуулж, амжилтай болбол цааш үргэлжлүүлэхээр урьдчилан ярилцаад байгаа юм байна.

Сүүлийн жилүүдэд дээд боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход нийтийг хамарсан нээлттэй онлайн сургалт ихээхэн нөлөө үзүүлж эхэлсэн байна. Дэлхийн нэр хүндтэй их сургуулиуд зарим хичээлийг нийтийг хамарсан нээлттэй хэлбэрээр явуулж эхэлсэн нь их сургуулийн боловсролыг дэлхий нийтэд хүртээлтэй болгохын зэрэгцээ сургалтын чанарын стандартыг дэлхийн хэмжээнд тогтоох боломж нээж өгчээ.

Түүгээр зогсохгүй өнөөдөр дэлхийн шилдэг их сургуулиудын нэг үзүүлэлт нь нээлттэй сургалт явуулж байгаа эсэхээр хэмжигддэг болсон байна. ЮНЕСКО 2002 онд сургалтын нээлттэй нөөц гэсэн нэр томъёо гаргаж, 2012 онд анх удаа дэлхийн хэмжээний бага хурал зохион байгуулж, сургалтын нөөц материалыг нээлттэй болгох, нээлттэй сургалтыг дэлгэрүүлэх талаар өргөн хүрээний сурталчилгаа явуулдаг болжээ.

Дэлхий нийтийн энэ хандлагын хүрээнд Монголын түүхээр нийтийг хамарсан анхны онлайн нээлттэй хичээл явуулах төслийг санаачлаад байгааг өнөөдөр танилцууллаа. Эхний ээлжинд Монголын 1900-1915 оны үеийн түүхийг хамруулж Манжийн төр доройтсон нь, Монголчууд тусгаар тогтнолын төлөө тэмцсэн нь, VIII Богд Жабзундамба ба эх оронч язгууртнууд, Хаант Орос улсын нөлөө Монголд, Олноо өргөгдсөн Монгол Улсаа бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцэлд, 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ гэсэн зургаан сэдвээр онлайн нээлттэй хичээл явуулахаар төлөвлөсөн байна. Хичээлийг нэртэй түүхч, Монгол Улсын үндэсний архивын газрыг олон жил удирдаж байсан доктор Д.Өлзийбаатар явуулах юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн санаачилгаар бүтээж буй Монгол хэлний цахим толийн гүйцэтгэл 20-30 хувьтай, амжилттай үргэлжилж байгаа бөгөөд 2015 оны сүүлээр бүрдэж дуусна гэдгийг уламжилсан юм.

Эх хэл, түүхээ сурталчлахад Монгол хэлний цахим толь, түүхийн онлайн нээлттэй хичээл  зэрэг нь чухал ач холбогдолтой болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлоод түүхийн онлайн хичээл явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан