Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Тусгаар тогтнолын ордон барихад төсвөөс гаргасан 11 тэрбум төгрөгийг МАН-аас нэхлээ
МАН-ын байр болох “Тусгаар тогтнол”-ын ордныг барихад улсын төсвөөс гаргасан 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх санаачилгыг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос гаргалаа.  Уг барилгыг 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан ба үүний 11 тэрбумыг нь төсвөөс шийдвэрлэсэн юм байна.
МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-ыг барихад улсын төсвөөс 11 тэрбум төгрөг олгосон нь хууль бус гэж үзэж байгаагаа АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар илэрхийлээд  “Татвар төлөгчдийн мөнгийг улс төрийн нам өөрийн өмчийг барьж байгуулахдаа ашигласан нь хууль бус. Цаашид энэ нь жишиг болон тогтоож болохгүй учраас хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа хуулиудаар энэ талаар нарийвчлан зохицуулах, хориглох ёстой” гэж Т.Хасбаатар хэлсэн байна. Тэд мэдэгдэлдээ:
“Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганаар улс төрийн намын тухай, Улсын Их Хурлын сонгуулийн тухай зэрэг олон чухал хууль батлана. 2008 оны 07 дугаар сарын 01-ны үймээнээр Монгол Ардын Нам төв байраа шатаалгаж, 14,6 тэрбум төгрөгөөр одоогийн “Тусгаар тогтнолын ордон”-г барихдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авч бариулсан билээ. Иймд Монгол оронд шударга ёс тогтоох, хууль дээдлэх зарчмыг баримталж Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн холбоо дараах шаардлагыг хүргүүлж байна.
1. Монгол Ардын Намын төв байр Тусгаар тогтнолын ордныг барихад зарцуулагдсан хууль бус 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх асуудлыг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд Улсын Их Хурал, Засгийн Газар авч хэлэлцэхийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нараас шаардаж байна.
2. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн Монгол Ардын Намын “Тусгаар тогтнолын ордон”-г барихад улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүй бол тус намын улс төрийн үйл ажиллагааг зогсоож, 2016 оны Улсын Их Хурал, орон нутгийн сонгуульд оролцуулахгүйг мэдэгдье” гэсэн байна.
Энэ мэдэгдлийн хариуд МАН-аас өнөөдөр хариу тайлбар хийх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан