Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
МАН АН-ынхантай барьцав
АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барихдаа улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг эргүүлэн төл эсвэл өрөндөө байшингаа өг хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тэдний мэдэгдлийн эсрэг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр байр сууриа илэрхийллээ. Тэрээр “2008 оны долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор 2009 оны долдугаар сарын 9-нд Өршөөлийн хууль УИХ-аар батлуулсан. Тэр үед МАН дангаараа парламент бүрдүүлж байгаагүй. АН-ын гишүүд УИХ-д сууж байхдаа Өршөөлийн хуулийг дэмжиж баталсан. Хуулийн дагуу 2009 оны есдүгээр сарын 23-нд хохирогчдод нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 294 дүгээр тогтоол гаргасан. Мөн 2010 оны хоёрдугаар сарын 8-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс 216 тоот шийдвэр гаргаж, хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон юм. Шүүхээс хохирлын хэмжээг тогтоохын өмнө хөндлөнгийн гурван байгууллагаар аудит хийлгэсэн. Өмч хөрөнгө нь шатсан гэсэн үндэслэлээр хохирлыг тогтоосон” гэдэг тайлбар хийлээ.
Улс төрийн намын тухай хуульд намын эд хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөтэй байна, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлогын талаар заасан. Энэ дагуу намын байраа түрээслүүлдэг. Түүнээс гадна Лениний музейг улсын өмчид буцаасан. Харин АН улсын өмчөөс захирамжаар гаргуулсан дөрвөн байрыг улсад авах асуудлыг тавина гэдгээ МАН-ын генсек хэллээ.
АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барихдаа улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг эргүүлэн төл эсвэл өрөндөө байшингаа өг хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тэдний мэдэгдлийн эсрэг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр байр сууриа илэрхийллээ. Тэрээр “2008 оны долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор 2009 оны долдугаар сарын 9-нд Өршөөлийн хууль УИХ-аар батлуулсан. Тэр үед МАН дангаараа парламент бүрдүүлж байгаагүй. АН-ын гишүүд УИХ-д сууж байхдаа Өршөөлийн хуулийг дэмжиж баталсан. Хуулийн дагуу 2009 оны есдүгээр сарын 23-нд хохирогчдод нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 294 дүгээр тогтоол гаргасан. Мөн 2010 оны хоёрдугаар сарын 8-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс 216 тоот шийдвэр гаргаж, хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон юм. Шүүхээс хохирлын хэмжээг тогтоохын өмнө хөндлөнгийн гурван байгууллагаар аудит хийлгэсэн. Өмч хөрөнгө нь шатсан гэсэн үндэслэлээр хохирлыг тогтоосон” гэдэг тайлбар хийлээ. Улс төрийн намын тухай хуульд намын эд хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөтэй байна, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлогын талаар заасан. Энэ дагуу намын байраа түрээслүүлдэг. Түүнээс гадна Лениний музейг улсын өмчид буцаасан. Харин АН улсын өмчөөс захирамжаар гаргуулсан дөрвөн байрыг улсад авах асуудлыг тавина гэдгээ МАН-ын генсек хэллээ.
0 Сэтгэгдэл



















