Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Эрхүүгийн сэтгүүлчид монголын хил дээр гацчихаж
Хөвсгөл далайд болсон загас агнуурын фестивальд оролцсон Эрхүү хотын хэсэг сэтгүүлч, Ангар орчмын иргэдийн авто цуваа Ханхын боомтоор хил нэвтэрч чадалгүй хоноход хүрсэн байна. Гуравдугаар сарын 23-ны өдөр хил дээр очсон тэд өдөржингөө дугаарлаад байтал оройн 18 цаг болж хил хаажээ.
-Бид өдөржингөө дугаарлаж, арай хийн хил дээр очсон ч гарч чадсангүй. Манай /орос/ талын хилчид хоёр орны иргэд харилцан визгүй зорчих ажлыг хэрэгжүүлэхэд үнэхээр бэлэн биш байна. Бидний ажигласнаар бол тэд цагт дөнгөж 2-3 машин л шалган гаргаж байна. Тэгээд ч боомт өглөө 10 цагаас оройн 18 цаг хүртэл ажилладаг юм байна” гэж “Областная” сонины сурвалжлагч Нина Озерникова утсаар Байкал-24 телевизэд мэдээлжээ.
Түүнийхээр бол Буриадын Тункины район дахь “Монда” суурингийн нэгэн албан тушаалтан хилийнхэнтэй маргалдсанаас л хамаг хэрэг үүдсэн гэнэ. “Хожим мэдсэнээр тэр албан тушаалтан ганган жип машинтай ирээд дараалал зөрчиж шалгуулсан. Тэр үедээ маргаан дэгдээж баахан цаг автал тэр машиныг дөнгөж хил давуулаад хоёр тал хилээ хаасан юм. Гэхдээ монголын талын хилчид бол манай цувааг шалгаад гаргачихъя гэсэн ч манай Оросын талынхан цагийн хуваариа баримталж байна гээд гаргаагүй гэж Нина Озерникова ярьжээ. Сэтгүүлчид энэ бүхнийгээ дүрс бичлэгт буулгаж авсан байна.
Хөвсгөл далайд болсон загас агнуурын фестивальд оролцсон Эрхүү хотын хэсэг сэтгүүлч, Ангар орчмын иргэдийн авто цуваа Ханхын боомтоор хил нэвтэрч чадалгүй хоноход хүрсэн байна. Гуравдугаар сарын 23-ны өдөр хил дээр очсон тэд өдөржингөө дугаарлаад байтал оройн 18 цаг болж хил хаажээ. -Бид өдөржингөө дугаарлаж, арай хийн хил дээр очсон ч гарч чадсангүй. Манай /орос/ талын хилчид хоёр орны иргэд харилцан визгүй зорчих ажлыг хэрэгжүүлэхэд үнэхээр бэлэн биш байна. Бидний ажигласнаар бол тэд цагт дөнгөж 2-3 машин л шалган гаргаж байна. Тэгээд ч боомт өглөө 10 цагаас оройн 18 цаг хүртэл ажилладаг юм байна” гэж “Областная” сонины сурвалжлагч Нина Озерникова утсаар Байкал-24 телевизэд мэдээлжээ.

0 Сэтгэгдэл