НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Захиргааны үйл ажиллагааг 250 гаруй хуулиар зохицуулдаг
Монгол Улсын хэмжээнд захиргааны чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан 250 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Манай улсад захиргааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд 11, Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхлээд есөн жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд төрийн байгууллага хуулиа дээдэлж ажиллах, иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдвөл гаргасан шийдвэр хүчингүй болдог гэсэн уур амьсгалыг энэ хуулийн хэрэгжилт, Захиргааны хэргийн шүүхийн тусламжтайгаар бүрдүүлж чадсан. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хуулиа батлан гаргаагүй байна. Тиймээс дээрх асуудлыг зохицуулах үүднээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх ерөнхий болон процессын нийтлэг харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсруулан батлуулах зайлшгүй шаардлагыг үндэслэн “Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүд”-ийг боловсруулсан.
Дээрх хуулийн төслийг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Дээрх хуулийн төсөл нь 11 бүлэг, 108 зүйлтэй. Хуулийн төсөлд захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулахаар тусгажээ. Ингэснээр төр, иргэний хоорондын харилцаанд суурь зохицуулалт бий болж иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Мөн захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах чиглэлээр гаргаж буй захиргааны шийдвэр нь захиргааны акт, гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн гурван төрөлтэй байхаар тусгажээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглогдсон этгээд нь захиргааны байгууллагыг төлөөлж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцохгүй байхаар зохицуулжээ.
Захиргааны байгууллагуудын хоорондын харилцааг хуульчилж өгснөөр захиргааны байгууллага иргэдэд ил тод, хөнгөн шуурхай үйлчлэх үүрэг хүлээх юм байна. Түүнчлэн захиргааны шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох оролцогчийг сонсох, тэдний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд тодорхой зохицуулалтыг тусгажээ. Тухайлахад, оролцогч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцоход хууль зүйн болон бусад мэргэжлийн туслалцаа авах эрхтэй байх аж. Мөн захиргааны шийдвэрийн хувийн хэрэг үүсгэж шийдвэр гаргахтай холбоотой бүхий л ажиллагааг захиргааны байгууллага бүрдүүлж, хадгалах, захиргааны байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргахдаа хуулиар зөвшөөрөгдсөн хувилбаруудаас аль нэгийг ашиглах боломжтой байх зэрэг шинэлэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ захиргааны гэрээний талаарх эрх зүйн зохицуулалтыг анх удаа хуульчилсан өгсөн байна.

0 Сэтгэгдэл