Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Хоёр орны ХХАА-н салбарынхан уулзав
Монгол Улс, БНСУ-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан хорооны VI хуралдаан өнгөрсөн сарын 31-ээс энэ сарын 3-ны хооронд Бүгд найрамдах Солонгос улсын Сэжун хотод амжилттай боллоо. Энэ хуралд Монголын талаас ХХААЯ, Мал эмнэлэг үржлийн газар болон Халх гол төслийн төлөөлөгчид оролцсон юм.
Хуралдаанаар Монгол болон Өмнөд солонгосын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, чиглэл, 2012-2014 онд хэрэгжүүлсэн болон дараагийн хоёр жилд хийх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны чиглэл зэргийг хэлэлцсэн байна. Хурлын үр дүнд өмнөд солонгосын Мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарын үнэлгээний хүрээлэнгээс олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын талаас мал аж ахуй, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар сургахаар болжээ.
Монголын талаас Халх голын бүс нутагт экспортын баримжаатай, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах төсөл, мал эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагааны механизм бий болгох, шүлхий өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллах санал дэвшүүлсэн. БНСУ-ын талаас мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон түгээлтийн системт сургалт, “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх” төслийн талаар танилцуулан, харилцан санал солилцжээ. Үүний зарим төсөл хөтөлбөрийг ирэх хоёр жилд хэрэгжүүлэхээр болсон байна.

0 Сэтгэгдэл