Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ж.Энхбаяр гишүүний орлого “Газар”-аас ундардаг
Татвараа шудрагаар төлдөг сайн Компаниудтай хүн дээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2014 онд 3.5 тэрбум төгрөгийн орлоготой байсан бөгөөд түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 2.6 тэрбум төгрөг гэж ХОМ-т бичигджээ. Өнгөрсөн онд Л.Болд гишүүний жилийн орлого 33.1 тэрбум төгрөг байсантай харьцуулахааргүй хэмжээний мөнгө олсон ч тэрээр 244 албан тушаалтныг орлогоор тэргүүллээ. Түүний хувьд “Газар” компанийг 100 хувь эзэмшдэг. 1991 онд байгуулагдсан анхны томоохон хувийн компаниудын нэгт тооцогдоно.

Өөрөөр хэлбэл, Ж.Энхбаяр гишүүн Монгол Улс чөлөөт зах зээлд шилжихтэй зэрэгцэн хувийн компанитай болсон нь өнөөдөр зургаан охин компани төрүүлсэн ашигтай бизнес болж хувирчээ. Түүний компаниуд дотоодын зах зээлд уул уурхай, газар тариалан, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүний “Газар” компанийн охин компани болох түүний 66.4 хувийн хувьцаа эзэмшдэг “Газар сүлжмэл” нь 2002 онд татваргүй барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн байна. Улмаар Монгол-Оросын хилийн шалган нэвтрүүлэх цогцолборт болон Улаанбаатар өртөөнд татваргүй барааны дэлгүүр ажиллуулж байгаа аж. Франц улсын нэртэй сүрчиг, Канад, Швед, Франц, Англи, АНУ-ын виски, ром, брэнди, цагаан архи, ликёрь, вино, янжуур, гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалдаг.
Мөн түүний 88 хувийг эзэмшдэг “Газар партнерс” банк бус санхүүгийн байгууллага нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэр үеэс хойш улсын төсөвт 256.9 сая төгрөгийн татвар төлсөн гэнэ. Юутай ч, УИХ дахь намынх нь гишүүд бүгдээрээ орлогоо нийлүүлээд ч Ж.Энхбаяр гишүүний хөрөнгийг давж чадахгүй.

0 Сэтгэгдэл
zochin
Аргагүй штээ. Оргил супермаркетууд чинь сонголт сайтай бараатай биз дээ. Хүмүүс сайн үйлчлүүлдэг.
2015.04.23
2015.04.21