Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
С.Эрдэнэ: 12 мянга гаруй иргэн бүрэн тэтгэвэр авах боломжтой болсон

Долоо хоног бүр болдог “Сайдын цаг” уулзалтад  Хүн амын  хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, тухайн салбарын эрх зүйн орчныг сайжруулах болон нийгмийн хамгааллын чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тус яамнаас зохион байгуулж хэрэгжүүлсэн гол ажлуудын нэг бол хүүхдийн мөнгийг нэрийн дансанд нь шилжүүлэх тогтолцоонд орсон явдал гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцоллоо. Хүүхдийн мөнгийг дэвтэргүйгээр олгож байгаа нь иргэдэд сар бүр банкинд очиж дугаарлах хүндрэл, чирэгдлийг арилгасан үр дүнтэй ажил болсон. Хүн амын 35 хувийг эзэлдэг 960 300 шахам хүүхдэд сар бүр  20 000 төгрөг олгож байгаа бөгөөд 2014 онд хүүхдийн мөнгөнд зориулж 228,9 тэрбум төгрөг зарцуулжээ.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсанаар 579 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлж, 436 мянган иргэн баталгаажилтын хуудсаа авсан байна. Энэ хууль хэрэгжсэнээр 24 мянган иргэн шинээр тэтгэвэр авагчаар бүртгэгджээ. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байсан 12,7 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас бүрэн тэтгэвэр авах боломжтой болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Иргэний эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн батлууллаа. Энэ хууль хэрэгжиснээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх боломжтой болно.

 Нийгмийн даатгалын сангаас олгох 500 мянга хүртлэх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүжээ. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126,5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээг 58 мянган төгрөгөөр тогтоожээ.  Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төслийг  өргөн бариад, хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ төсөлд тэтгэврийн насыг нэмэх тухай ямар ч заалт байхгүй гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ.

  Аливаа улс оронд тэтгэврийн зээлийг  хуулиар зохицуулдаг. Манайд тийм хууль байхгүй.  Тэтгэврийн зээл авч байгаа ахмадуудын 70 орчим хувь нь хүүхдийн сургалтын төлбөр төлөх, машин, орон сууцны зээлд хандивлах зэрэгт зарцуулж байна. 10 гаруй хувь нь л  эмчилгээ хийлгэх, сувилалд явах зэрэгт зарцуулахаар авсан байгаа. Тэтгэвтийн зээлийг зохицуулсан хууль зайлшгүй шаардлагатай гэж салбарын сайд хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан