Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Том толгойтой өмгөөлөгчид шүүхээр тоглоом хийгээд торгуулав

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдаан өчигдөр боллоо. Гэтэл хурал эхлэнгүүт өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ш.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг дур мэдэн хаяж гарсан юм.
Тэд шүүх бүрэлдхүүнээс татгалзаж байгаагаа "бичгээр өгнө" хэмээн гарч явсан ч хэл чимээгүй алга болжээ. Энэ бүхнээс үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарт шүүх хуралдааны журам зөрчсөн гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдээлсэн байна.
Манайхан, хэвлэлүүд төрийн гурван өндөрлөг хэмээн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг /гурван хүнийг/ л хэлээд төөрөлддөг болдохоос биш төрийн гурван өндөрлөг, гурван том засаглал гэдэг нь угтаа Шүүх, парламент, засгийн газар гурав л даа.
Сүүлийн үест хуульчид өөрсдийгөө хуулиас дээгүүр хэмээн ойлгоод Монгол Улсын шүүх, шүүх ажиллагааг үл хүндэтгэн хэн дуртай нь санаандаа орсон шалтаг хэлж шүүх хурлыг хойшлуулан цаг хождог болсны ганцхан илрэл нь энэ. Гэхдээ бас ийм танхай үйлдэлд нь шүүхээс хариуцлага тооцсон нь бас ганц энэ болов уу.
Өмгөөлөгч нь өвчтэй, гадаад явсан, өөр ажилтай гээд арай л зугаалгаар явсан гэхгүй түмэн шалтаг тоочиж шүүх хурлыг хойшлуулдаг ч үнэн хэрэгтээ тэд өмгөөлж байгаа хүнтэйгээ үгсэн нэгдэж хурлыг санаатайгаар хойшлуулсаар байдаг.
Шүүх ч “Шүүх хурал өдийд болно” гэсэн ганц мэдэгдэх хуудас хүргүүлснээрээ сэтгэл тайвширч хүлээн зөвшөөрсөөр байгаад тэднийг бүр толгой дээрээ гаргачихсан.
Гэхдээ нэээд ноцтой, томоохон хэргүүд дээр ийм явдал удаа дараа гардгийг хэлэх ёстой.
Засаглалын гурван өндөрлөгийн нэг ШҮҮХ энэ удаагийнх шигээ жаахан зангарагтай байсан нь дээр дээ.

0 Сэтгэгдэл