Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн засварын ажлын санхүүжилтийг нэн тэргүүнд шийдвэрлэхийг даалгалаа

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, хөдөө аж ахуйн салбар болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Хуралд яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, биелэлтийг зохион байгуулах Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.
Холбогдох хүмүүсийн мэдээллийг сонссоны дараагаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлагуудад тодорхой ажил, асуудал хариуцсан албан хаагчид барилгын обьект, малчны хот зэрэг газар дээр нь очиж ажиллан, тулгамдсан асуудлуудыг шуурхай зохицуулан шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн засварын санхүүжилтийг нэн тэргүүнд цаг алдалгүй шийдвэрлэж байхыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгоод ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүйгээс цаг үеийн ажил саатан, өвөлжилтийн бэлтгэл ажилд хүндрэл учруулсан тохиолдолд холбогдох албан хаагчдад хариуцлага тооцно гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл