Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг CAREC-ийн хөтөлбөрийн гишүүн орнуудын Сайд нарын уулзалтыг нээж үг хэллээ

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр тус хөтөлбөрийн Сайд нарын XIV уулзалт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао болон Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн гишүүн, улс орнуудын сайд нар оролцож орнуудын эдийн засгийн хөгжилд нөлөөлж буй хөгжлийн асуудлаар саналаа солилцлоо. Тус уулзалт “CAREC-ийн бүс нутаг дахь эдийн засгийн шинэтгэлийн хүрээнд хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх нь” сэдэвтэй байлаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сайдын нарын уулзалтыг нээж, Монгол Улс энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа нь CAREC -ийн хөтөлбөрийн гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх эрмэлзлэлийн илэрхийлэл юм гээд Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао болон тус хуралд оролцож буй сайд нарт энэ бүс нутгийн төлөө харилцан туршлагаа солилцож, дэмжлэг үзүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажилладагт талархлаа илэрхийллээ.
Манай улс энэхүү хөтөлбөрт тогтмол идэвхтэй оролцож хамтын ажиллагааны үр шим, дэмжлэгийг хүлээж ирсэн. Хөтөлбөрийн гишүүн орнууд бүс нутгийн тээврийн коридорыг сайжруулах, транзит, эдийн засгийн коридор болгож хөгжүүлэх нь Монгол Улсын хувьд том боломж гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Эдийн засгийн хөгжлийн үр шим нь бүс нутгийн ард иргэдэд хүртээмжтэй байх, бүс нутагтаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх орчныг сайжруулах нь чухал. Үүнд хувийн хэвшлийн үүрэг оролцоо их гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг улам сайжруулахын төлөө идэвхтэй ажиллахыг гишүүн орнуудын сайд нарт уриаллаа.
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао Сайд нарын уулзалтад оролцохдоо CAREC -ийн бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахыг гишүүн орнуудад уриаллаа.
Тэрээр Азийн хөгжлийн банк улс орнуудад эдийн засгийн шинэ нөхцөл байдалд дасан зохицох болон бодлогын шинэчлэл хийхэд зориулж нэлээд хэмжээний тусламж олгоод байгаа. Цаашид ч олгохоор төлөвлөж байна. Тухайлбал, Монгол Улсын нийгмийн халамжийн хөтөлбөрийг дэмжихэд 150 сая ам.доллар олгох асуудлыг Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл ирэх долоо хоногт хэлэлцэнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл