Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичиг барьсных нь дараа Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа. Хатагтай Ж.Галт цэлмэг хөх тэнгэртэй, нар ээсэн сайхан өдөр Итгэмжлэх жуухаа барьсан нь ажил үйлс сайн сайхан эхлэхийн бэлгэдэл хэмээн баяртай байгаагаа уулзалтын эхэнд хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон дугуй ширээний ярилцлага, бусад арга хэмжээнүүдэд амжилттай оролцоод ирсэн талаараа энэ үеэр тэмдэглэлээ. Энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн өндөр хэмжээний сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцсоноос гадна Монголд хэрэгжүүлэхээр болсон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын 2 дугаар компакт гэрээний үйл ажиллагааны удирдах хүмүүстэй уулзсан талаар дурдаж байв. Мөн өнгөрсөн зун Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керритэй уулзсаныг Элчин сайд өндрөөр үнэлсэн юм.
Элчин сайд Ж.Галт Монголд ардчилал амжилттай хөгжиж АНУ, Монгол Улсын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, цэрэг, батлан хамгаалахын зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа амжилтай хөгжиж байгааг дурдаад цаашид ч хоёр талын харилцаа илүү хөгжинө гэдэгт итгэж буйгаа хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад ардчилал эхэлсэн цагаас хойш 25 жилд олон өөрчлөлт гарч, ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлж ирсэн гээд АНУ-тай энэ жилүүдэд олон салбарт хамтран ажиллаж ирснийг дурдаж, тухайлбал, батлан хамгаалах салбарт жил бүр хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын хамтарсан хээрийн сургалтын талаар тэмдэглэв.

Монголын ардчилал олон улсад үлгэр жишээ болохуйц амжилттай хөгжиж буйг талууд тэмдэглэж, монголчууд ардчиллын туршлагаасаа Киргиз, Мъянмар, Афганистан зэрэг улс оронтой хуваалцаж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдлаа.
Элчин сайд Ж.Галт Монголд ардчиллын жилүүдэд төрж, өсч бойжсон цоо шинэ үеийнхэн ардчиллын буухиаг залгаж, нийгмийн амьдралд хүч түрэн орж ирж байгаад бахархаж буйгаа уулзалтын үеэр хэлж байлаа.

0 Сэтгэгдэл