Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Холоос шидсэн чулуу
Л.НОМИН
Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт хуралдахдаа Засгийн газраа дэмжиж ажиллах хэрэгтэйг гишүүддээ сануулсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл өчигдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд нэг асуудал чих дэлсэв. Засгийн газраа тогтвортой ажиллуулах хууль эрхзүйн суурийг нь тавих шаардлагатай байгааг олон нийт хэлж. Тодруулбал, “Иргэд улс төрийг, Засгийн газрыг тогтвортой ажиллахыг шаардаж байна. Тиймээс Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай байгаа. Ойрын хугацаанд улс төрийг тогтворжуулахын төлөө Ардчилсан нам ажиллана.

Улстөржилт хаа, сайгүй хангалттай байна. Ч.Сайханбилэг сайдыг огцруулахгүй. Манай нам улс орны эрх ашгийн төлөө Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллана. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг огцруулна гэдэг бол Монгол Улсын эрх ашигт харш. Ерөнхий сайд өөрөө хууль бус огцрохоос гарцаагүй үйлдэл гаргаагүй л бол сонгууль хүртэл засгаа огцруулахгүй. Хэрэв огцруулбал валютын ханш өсөхөөс эхлээд олон сөрөг үр дагавар бий болно. Тиймээс засгийг тогтвортой ажиллуулах нь чухал” гэж ярьсан. Үүнээс үзвэл дараагийн Ерөнхий сайд тодруулах марафон бол зүгээр л мессэж тараах зорилготой болж таарах нь. Нэгэнтээ УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайд болохгүй” хэмээн хэлж байсан удаатай. Гэтэл сүүлийн үед хэвлэлээр гараад буй таамгаар гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх хүнээр түүнийг нэрлэж буй нь нэлээн холоос шидсэн чулуу гэдэг нь илт.
Засгийн газар огцорч, тогтворгүй байдал үүсэх нь хэнд ашигтай вэ. Мэдээж, сөрөг хүчинд. Тэгээд ч болоогүй Н.Алтанхуяг гишүүнийг намаасаа гарах нь гэх мэдээлэл энэ үеэр түгсэн нь цаанаа учиртай байж. Намынх нь генсек мэдээгүй сууж байтал УИХ-ын гишүүн нь өрх тусгаарлах тухай яриа хөөрөө явсан байна гэдэг нэг л танил сценари биш гэж үү. Албаар асуудал үүсгэж, түнжин хагалдаг хуучирсан арга барилаа өөрчлөх цаг болсон бололтой.
Бусдын өгөөш болж, эвдрэлцэж явсан түүхээсээ сургамж авах цаг болсныг АН-ынхан нэгэндээ анхааруулах үе ч болж. УИХ дахь АН-ын бүлэг доторхи үл ойлголцол багадаагүй байхад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Амаржаргал нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан “хэрэг” тун удахгүй сөхөгдөж мэдэх нь. Өөрсдийн байгуулсан Засгийн газраа бүрэн бүтнээр нь хадгалж, ирэх сонгуультай золгох зорилготой гэдгээ илэрхийлсэн гэхээр АН-ынхан тунгааж, эргэцүүлсэн гэсэн үг.

0 Сэтгэгдэл