Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 25 жилийн түүх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн 25 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Ерөнхийлөгч 25 жил” он дарааллын товчоон номын нээлт өчигдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн түүхийг анх удаа он дараалуулан товчоолсон бүтээл энэ юм. Пунсалмаагийн Очирбат /1990-1997/, Нацагийн Багабанди /1997-2005/, Намбарын Энхбаяр /2005-2009/, Цахиагийн Элбэгдорж /2009 оноос/ нарын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа явуулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тойм, Монгол төрийн хараа, чиг баримжааг албан ёсны эх болон архивын гэрэл зураг, баримтын хамт тус бүтээлд багтаажээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улс 1990 онд ардчилалтай золгож, 1960 оны Үндсэн хуульд нэмэлт оруулж, Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх удаа бий болгосон. Улмаар шинэ Үндсэн хуулиа боловсруулж, Ерөнхийлөгчийн институцийг улам баяжуулж, баталгаажуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс идэвхитэй гадаад бодлого явуулж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлдэг. Үүнээс гадна Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийг дээдэлж, нийгмийн тогтвортой байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Ерөнхийлөгчийн институц хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэй харьцуулбал өнгөрсөн хугацаанд хамгийн тогтвортой, тасралтгүй, гацаагүй ажиллаж ирсэн билээ гэсэн юм.
Энэхүү номонд 25 жилийн түүхийг 500 богино өгүүлэл, 500 гаруй гэрэл зураг, 2500 орчим үйл явдлаар өгүүлсэн байна.

1 Сэтгэгдэл
Ariunbileg
Энэ номыг хаанаас авч уншиж болох вэ?
2022.11.15