Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээр ард түмний санал асуулга явуул гэв
Т.ЦЭЛМЭГ
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон байна. Эвслийн бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал болон Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг хэлэлцсэн учир намын дарга нь иржээ. 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн талаар гишүүд ярилцсан ч ажлын хэсэг байгуулж, саналаа Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанд хүргүүлэхээр болж. Ингээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хурлаар голлон ярилцсан байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бүлэг дэмжиж байгаа аж. Гэхдээ Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу хэлэлцэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж санал нэгджээ. УИХ-аас эвслийн бүлгийн гишүүн Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг хоёр жил гаруй ажиллаж 1992 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судалсан. Тус ажлын хэсэг нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн учир Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг Засгийн газраас санал аваад УИХ-д өргөн барихад бэлэн болсон тухай мэдээлэл бий. Тиймээс бүлгүүд энэ асуудалд саналаа тусгуулахаар хэлэлцжээ. Гэхдээ УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт тус Ажлын хэсгийг хуралдах тухай мэдээлэл багтаагүй байна.
Харин Сонгуулийн хуульд “Шударга ёс” эвслийн бүлэг хоёр талд яваа. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт Ц.Оюунбаатар, Н.Батцэрэг нар оржээ. Тэгвэл УИХ-д суудалтай АН-аас бусад намын төлөөлөл багтсан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт Ч.Улаан, Л.Цог нар ороод буй. Сонгууль явуулах тогтолцоогоо УИХ-ын Ажлын хэсэг шийдэж чадахгүй, санал зөрөлдөөнтэй байгаа учир төслөө өргөн бариагүй. “Шударга ёс” эвсэл ямар ч тохиолдолд хүний нэр дугуйлж, түүгээрээ дамжуулан намд санал өгөхийг дэмжиж байгаа аж. Нам нь сонгогчдоос ямар санал авснаар эрэмбэлэгдэнэ гэж үзжээ. Намын жагсаалтаа хэрхэн гаргах асуудлыг нарийвчлан тусгах ёстой гэв. Бүлгийнх нь хоёр гишүүн орсон Сонгуулийн хуулийн ажлын хэсэг Р.Бурмаа гишүүний ахалж буй УИХ-ын ажлын хэсгийн зогсонги байдалд орсон ажлыг шахаж, хурдлуулах зорилготой гэж Ч.Улаан гишүүн тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл