Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төсөлд 24478 хүн саналаа өгчээ
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн УИХ-аар хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Дээрх хуулийн төслүүдэд иргэд байгууллагаас санал авчээ. Хүүхдийн эрхийн ногоон карт аян зарлаж, энэхүү саналыг авсан байна. Өнгөрсөн зургадугаар сарын 11-нээс энэ сарын 25-ныг дуустал аян өрнүүлжээ. Бүх аймаг, дүүргээр аялуулсан ногоон картанд насанд хүрсэн иргэдээс гадна хүүхдүүд саналаа өгч, хуулиудад ямар асуудлыг тусгаж өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Ингээд нийтдээ дөрвөн сарын хугацаанд 24478 санал хуулийн төсөлд цуглажээ. УИХ-аас байгуулсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяа зарим мэдээллийг өглөө. Хуулийн төсөлд анх удаа ийм олон хүний санал авч буй төдийгүй хүүхдүүд өөрсдөө оролцож байгаа нь илүү амьдралд буусан бодит хууль болж батлагдахад нөлөөлнө гэсэн юм. НҮБ-ын Хүүхдийн сан энэхүү Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг дэмжиж оролцсон. Тус байгууллагын төлөөлөгч сайн засаглалыг хэрэгжүүлж буй нэг том жишээ Хүүхдийн эрхийн ногоон карт аян гээд хүүхдийн аюулгүй, эрүүл орчин аж төрөх баталгаа болсон чухал хууль болж батлагдана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт уг хуулиудыг батлуулахыг дэмжиж ажиллахаа хэлэв. Үүрэгт ажилтнуудад тооцох хариуцлагыг сайжруулах, нийгмийн ажилтнуудын нийгмийн асуудал, хүүхэд бүрийг хамгаалах, хүүхдийн төлөө байгууллагын санхүүжилтийг шийдэх зэрэг олон чухал санал ирснийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга Х.Баавгай танилцуулсан юм. Ингээд эдгээр саналыг хүүхдийн төлөө ажилладаг 150 байгууллага, иргэдийг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулах юм байна. Энэ үеэр яригдсан саналуудыг Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд тусгах аж.

0 Сэтгэгдэл