Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Б.Болор: Шүүгчдийн цалинг УИХ батлаагүй
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг байнгын хороод хэлэлцэж, УИХ-д хэлэлцүүлэхээр боллоо. Харин энэ үеэр маргаан дагуулж байгаа шүүгчдийн цалингийн асуудал яригдсан юм. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл анхан шатны шүүгчийн цалин 62 хувь, давж заалдах шатны шүүгчийн цалин 63.4 хувь, хяналтын шатны шүүгчийн цалин 56.8 хувиар буурахаар байгаа нь буруу гэж үзсэн юм.
Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайд Б.Болор “Шүүхийн Ерөнхий зөвлөл өөрсдөө цалин нэмээд түүнийгээ УИХ-аар батлуулаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, нэмсэн, батлуулаагүй дүнгээсээ хасагдах дүнг тооцож яриад байгаа юм. Бүх байгууллага дээр л бид адил зарчим баримталж ажиллана” гэлээ. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих газруудад харуул хамгаалалтын ажил хийдэг 3000 гаруй хүн 480-550 мянган төгрөгийн цалинтай бөгөөд тус агентлагийн цалингийн санг ирэх оны төсөвт гурван тэрбумаар бууруулсан учир цалин 10 хувиар буурахаар байгаа аж. Хил хамгаалах байгууллагын төсөв 4.6 тэрбумаар буурсан бөгөөд 480-520 мянган төгрөгийн цалинтай, хилчин, харуулын даргын цалин мөн 10 хувь буурахаар тооцсон байна. Цагдаагийн албан хаагчид 570-630 мянга, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынх 530-600 мянга, Тахарын ерөнхий газрынх 480-550 мянга, Хууль зүйн туслалцааны төвийнх 360-660 мянга, Улсын бүртгэлийн ерөнхий газрынх 650-700 мянга, Хүний эрхийн үндэсний комиссынх 500-750 мянга, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд 350-900 мянган төгрөгийн цалин авч байгаа бөгөөд энэ хэмжээ мөн 10 хувиар буурахаар төсөлд тусгагдаад байгаа юм.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тэдний цалинг хатуу тоогоор тогтоох нь зөв гэж үзээд хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар ярихаар болсон юм.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг байнгын хороод хэлэлцэж, УИХ-д хэлэлцүүлэхээр боллоо. Харин энэ үеэр маргаан дагуулж байгаа шүүгчдийн цалингийн асуудал яригдсан юм. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл анхан шатны шүүгчийн цалин 62 хувь, давж заалдах шатны шүүгчийн цалин 63.4 хувь, хяналтын шатны шүүгчийн цалин 56.8 хувиар буурахаар байгаа нь буруу гэж үзсэн юм. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайд Б.Болор “Шүүхийн Ерөнхий зөвлөл өөрсдөө цалин нэмээд түүнийгээ УИХ-аар батлуулаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, нэмсэн, батлуулаагүй дүнгээсээ хасагдах дүнг тооцож яриад байгаа юм. Бүх байгууллага дээр л бид адил зарчим баримталж ажиллана” гэлээ. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих газруудад харуул хамгаалалтын ажил хийдэг 3000 гаруй хүн 480-550 мянган төгрөгийн цалинтай бөгөөд тус агентлагийн цалингийн санг ирэх оны төсөвт гурван тэрбумаар бууруулсан учир цалин 10 хувиар буурахаар байгаа аж. Хил хамгаалах байгууллагын төсөв 4.6 тэрбумаар буурсан бөгөөд 480-520 мянган төгрөгийн цалинтай, хилчин, харуулын даргын цалин мөн 10 хувь буурахаар тооцсон байна. Цагдаагийн албан хаагчид 570-630 мянга, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынх 530-600 мянга, Тахарын ерөнхий газрынх 480-550 мянга, Хууль зүйн туслалцааны төвийнх 360-660 мянга, Улсын бүртгэлийн ерөнхий газрынх 650-700 мянга, Хүний эрхийн үндэсний комиссынх 500-750 мянга, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд 350-900 мянган төгрөгийн цалин авч байгаа бөгөөд энэ хэмжээ мөн 10 хувиар буурахаар төсөлд тусгагдаад байгаа юм.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тэдний цалинг хатуу тоогоор тогтоох нь зөв гэж үзээд хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар ярихаар болсон юм.
0 Сэтгэгдэл





















