Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
МАХН улс төрийн ууган хүчин мөн үү
Б.БОЛОРМАА
1924 онд Монгол Улсад анхны улс төрийн нам Монгол Ардын Хувьсгалт Нам байгуулагдаж, улс даяараа ганцхан энэ намын бодлого шийдвэрийг даган явсан он жилүүд 70-аад жилийн түүхтэй. МАХНамын үе үеийн түүхийг бичилцэж явсан буурлууд одоо ч намынхаа үнэт зүйл, итгэл үнэмшилдээ үнэнч хэвээрээ. Намын удирдлагууд нь 2010 онд нэрээ Монгол Ардын Нам болгон өөрчилснөөс намын доторх зөрчилдөөн эхэлсэн. Гэсэн хэдий ч 2011 онд гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшил, үнэт зүйлийг сэргээн хадгалах зорилгоор Н.Энхбаяр тэргүүтэй нөлөө бүхий улс төрчид МАХН-ыг сэргээн байгуулж 2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон. Ард түмэн ч тэдэнд итгэн зургаан суудал өгсөн юм. Сүүлийн өдрүүдэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөлийн хуульд хамруулахгүй бол хамтарсан засгийн газраас тус нам гарах тухай бор шувуу нисэх боллоо. Өнгөц хардаг хүмүүс л МАХН-ыг Намбарын Энхбаяр гэдэг нэг хүний нам гэж үнэлдэг боловч энэ намд Монгол төрийн жолоог атгалцаж явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, Ц.Цолмон, Ц.Шаравдорж, Г.Шийлэгдамба зэрэг туршлагатай, нөлөө бүхий эрхэмүүд цөөнгүй бий. Хэрвээ энэ нам үнэхээр Буян Жагаа эсвэл Гүндалайнхтай адил нэг хүний гэж хэлж болохоор нам байсан бол монголын ард түмэн тэдэнд итгэн монгол төрийг түшилцэх зургаан эрхэмийг сонгохгүй байсан юм. Засаг ганхах тухай хэвлэлүүд онцолж буй энэ өдрүүдэд МАХН мянга мянган дэмжигчдийнхээ итгэл найдварыг тээсэн улс төрийн ууган хүчин үү эсвэл Н.Энхбаяр гэдэг хүний захиа даалгаварыг биелүүлдэг бүтэц үү гэдгээ харуулах цаг ирээд байна.

0 Сэтгэгдэл