Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчилж байна

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-ний өдөр БНХАУ-д Төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Ялангуяа хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах хүлээлттэй байна. Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Бээжин хотод болсон уулзалтаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт Банк хооронд зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон юм.
Ингэхдээ эрчим хүч болон бусад шаардлагад нийцсэн салбарт санхүүжилтийг олгохоор тогтжээ. Хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх юм байна. Зээлийн нөхцөлийн хувьд жилийн хоёр хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ажээ.
Өнгөрсөн онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпиний Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалаар БНХАУ-ын талаас нэг тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдэж байсан нь ийнхүү ажил хэрэг болно гэх хүлээлттэй байна.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын өндөр дээд түвшний харилцаа хүрээгээ тэлж, дээд түвшний айлчлалууд тогтмолжиж байгаад талууд сайшаалтай ханддаг. Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин нарын энэ удаагийн уулзалт он гарснаас хойших дөрөв дэх удаагийн уулзалт болж байгаа юм.
Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көциан нар бараалхана.

0 Сэтгэгдэл