Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
500 сая төгрөг авчраад л өгчих бэлтэй найзтай бол......

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-ынхан баривчилж цагдан хорьжээ. Энэ нь УИХ-аар ирэх 2016 оны төсвийг хэлэлцэж манай улс төрчид “Ард түмний амьдрал хэцүүдлээ. Цалин тэтгэвэр нэмэх хэрэгтэй” хэмээн гонгинож байгаатай давхцаж байгаа хэрэг. Төсвөө хэмнэх үүднээс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь таная гэж ярихад УИХ-ын нэгэн гишүүн “Бидний цалин хаанаа ч хүрэхгүй байхад цалин хасах гэлээ” хэмээн уйлаг алдаж ч байлаа.
Гэтэл МАХН-ын томоохон зүтгэлтэн Г.Шийлэгдамбын өрөөнөөс 500 сая төгрөг бэлнээр гарч гэнэ. Үүнийг эрхэм сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан өргөдөлдөө “Тухайн үед би өрөөндөө хувийн зорилгоор, олон жилийн танил нөхрөөсөө авсан мөнгөө хадгалж байсан. Төрийн албан тушаалаа ашиглаж энэ мөнгийг олоогүй учраас АТГ-ын байцаагчид үзүүлсэн юм” гээд “Авилгатай тэмцэх газрын байцаагчид надад Эрүүгийн тусгай ангиар эрүү үүсгэж бусдаас их хэмжээний мөнгө авсан мэтээр тулган байцаасан” гэжээ.
Зайлуулдаа хөөрхий Г.Шийлэгдамбад хэдэн төгрөгний хэрэгцээ гараад нэг найздаа хэлэхэд тэр нь 500 саяхан төгрөг авчраад өгч л дээ. Үгүй ер нь найз нөхдөөсөө хэд гурван төгрөг зээлж, авч болохоо больсон цаг юм уу даа.
Мань мэт хүртэл цалин хүлээж ягдахаараа найз нөхдөөсөө тав арван мянган төгрөг зээлдэг л дээ. Төсөрхөн хүртэл мөнгөний хэрэг гараад /яг л Шийлэгддамба шиг/ найзаасаа 10000 /арван мянга / сураглавал байхгүй гэнэ. Хямрал энэ тэр гээд тэдний байгууллагын цалин мөн л хэд гурав хоногоор хойшлоод байгаа юм байх. Ийм жишээ хаа сайгүй.
Ер өнөөдөр ганц манай найз ч биш, хаа сайгүй л хямралын жавар нүүрлэж хүнд 500 сая төгрөгөө зүгээр аваачаад өгчих нь бүү хэл өнөө маргаашийн хоол ундаа хэрхэн зарцуулахав гэдэг дээрээ тулаад байгаа нь хэнд ч нууц биш.
Гэтэл бас хямарчихаагүй хүмүүс байдаг юм байна. Тэр бүү хэл зүгээр л найздаа 500 сая төгрөгөө аваачаад бэлнээр нь өгчихдөг найз байна.
УИХ-ын гишүүн С.Баярцогт ч гэсэн дээ. Гадаадын банкинд оффшор дансанд хийсэн нэг сая доллараа мартчихсан л сууж байдаг. Гэтэл зарим хүн энд тэнд мартчихсан хэд гурван төгрөг гараад ирэх вий хэмээн хуучин хувцасныхаа халаас хармааг нэгжиж үзэж байдаг.
Шийлэгдамба шиг, түүний найз шиг найзтайсан бол........

0 Сэтгэгдэл
ЗОЧИН
БИД БҮГДИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДОО ЮУ.ТИЙМ НАЙЗ БАЙТУГАЙ ТӨРӨЛ САДАНЧ ҮГҮЙ БОЛСОН ЦАГ.МУУ ЛАЛАР АВИЛГАЧ САЙД НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРНА ГЭЖ ААВ ЭЭЖ ЧИНЬ ХЭЛСЭН Л БАЙМААР ӨВӨРХАНГАЙХАН ӨМД ГУТАЛ ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ДЭЭ ККК
2015.11.11