Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
“Шударга ёс” эвсэл: 26 тойрогт 48 мандат хуваарилах ёстой
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн санал гаргаж байж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг эвслийн бүлгийн саналыг авч хэлэлцэж, дэмжсэн учраас тогтоолын төслийг өргөн барьсан гэж бүлгийн дарга Н.Батцэрэг танилцууллаа. Санал асуулгын томъёоллыг улс төрийн намууд зөвшилцөж, шийдвэрлэх ёстой гээд холбогдох Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр болжээ.
Харин Сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжээд ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх нь зөв. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барих гэнэ. Улс төрийн намууд бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, хандив өргөсөн хүмүүсийнхээ өмнөөс лобби хийдэг гэдэг. Мөн улс төрийн намуудын санхүүжилтэд аудитын шалгалт хийдэггүй, Шилэн дансны хууль үйлчилдэггүй учир намуудын санхүүжилтийн тодорхой хэсгийг улсын төсвөөс гаргадаг байх хэрэгтэй гэж үзжээ. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан 2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийсэн байна. Бүлгийн дарга Н.Батцэрэг “Р.Бурмаа, Су.Батболд нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг явуулахдаа холимог тогтолцоогоор явуулна. Улсын хэмжээнд 48 тойрог, 48 мандат байх нь учир дутагдалтай гэж үзэж байгаа. Олон мандаттай томсгосон тойрог буюу 26 тойрогт 48 мандат хуваарилах ёстой гэж үзсэн. Жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг нам өөрөө эрэмбэлэхээр хуулийн төсөлд орж ирсэн. Мөн санхүүжилт дээр бид зарчмын зөрүүтэй саналтай байгаа” гэлээ.
Сонгогчдын өгсөн саналыг 1000 төгрөгөөр үнэлж, УИХ-д суудал авсан гишүүний саналын тоогоор бодож тухайн намын дансанд хийдэг ч “Шударга ёс” эвслийн хувьд энэ нь хүрэлцээтэй биш аж. УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан намд арай өөрөөр дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг санаачилж ойрын хугацаанд өргөн барихаар болсон байна. Харин Эрүүл мэнд, спортын сайдад хэнийг нэр дэвшүүлэхээр санал болгох талаар бүлэг дээр ярилцаагүй гэсэн юм.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн санал гаргаж байж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг эвслийн бүлгийн саналыг авч хэлэлцэж, дэмжсэн учраас тогтоолын төслийг өргөн барьсан гэж бүлгийн дарга Н.Батцэрэг танилцууллаа. Санал асуулгын томъёоллыг улс төрийн намууд зөвшилцөж, шийдвэрлэх ёстой гээд холбогдох Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр болжээ. Харин Сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжээд ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх нь зөв. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барих гэнэ. Улс төрийн намууд бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, хандив өргөсөн хүмүүсийнхээ өмнөөс лобби хийдэг гэдэг. Мөн улс төрийн намуудын санхүүжилтэд аудитын шалгалт хийдэггүй, Шилэн дансны хууль үйлчилдэггүй учир намуудын санхүүжилтийн тодорхой хэсгийг улсын төсвөөс гаргадаг байх хэрэгтэй гэж үзжээ. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан 2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийсэн байна. Бүлгийн дарга Н.Батцэрэг “Р.Бурмаа, Су.Батболд нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг явуулахдаа холимог тогтолцоогоор явуулна. Улсын хэмжээнд 48 тойрог, 48 мандат байх нь учир дутагдалтай гэж үзэж байгаа. Олон мандаттай томсгосон тойрог буюу 26 тойрогт 48 мандат хуваарилах ёстой гэж үзсэн. Жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг нам өөрөө эрэмбэлэхээр хуулийн төсөлд орж ирсэн. Мөн санхүүжилт дээр бид зарчмын зөрүүтэй саналтай байгаа” гэлээ.
Сонгогчдын өгсөн саналыг 1000 төгрөгөөр үнэлж, УИХ-д суудал авсан гишүүний саналын тоогоор бодож тухайн намын дансанд хийдэг ч “Шударга ёс” эвслийн хувьд энэ нь хүрэлцээтэй биш аж. УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан намд арай өөрөөр дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг санаачилж ойрын хугацаанд өргөн барихаар болсон байна. Харин Эрүүл мэнд, спортын сайдад хэнийг нэр дэвшүүлэхээр санал болгох талаар бүлэг дээр ярилцаагүй гэсэн юм.
0 Сэтгэгдэл





















