Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Сонгууль луйварддагаа санагалзсан Су. Батболд тэргүүтэн
Ардчилсан нам алиагаа алдаж гүйцлээ.
МАН-ын гишүүний үнэмлэхээ үзүүлнэ үү
Yamar archaagui zahialgat niitlel ve

2016 оны сонгууль хаяанд ирж өнөөгийн УИХ-д суугаа увайгүй гишүүд яаж, хэрхэн суудла хадгалж үлдэх вэ хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж эхэлж.
Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа нэг төсөл УИХ-д өргөн барьсан бол гишүүн Су.Батболд тэргүүтэй хэсэг гишүүн бас нэг төсөл өргөн барьж.
Эрхэм Су.Батболд /уяач/ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлдөө хоёр зүйлийг онцгойлон тусгаж өгсөн нь бусад төслүүдээсээ ялгарч байгаа юм.
Эндсонгуулийн саналыг бүгдийг гар аргаар тоолж баталгаажуулна гэсэн аж. МАН-ынхан сонгуулийн тойрог хэсэгт өөрийн намын төлөөллөөс гадна иргэд гэдэг нэрээр өөрийн гар хөл бологсдыг байнга оруулан санал тоолоход луйвар хийдэг байсан нь автомат машинаар үгүй болсонд өнөө хүртэл сэтгэл дундуур яваагийн нэг илрэл нь энэ.
МАН-ын гар хөл бологсод нь гараар тоолоход саналын хуудсыг хүчингүй болгох, өөрийн намын хүнийг дэмжсэн өөр хуудсаар солих аргыг гарамгай эзэмшсэн улс. Үүнд нь ч нам нь, нэр дэвшигч ч нь харамгүй урамшуулал өгдөг. МАН-ынхан ингэж байж ч сонгууль бүрт ялан, дөрвөн жилийн турш зүгээр сууж хөрөнгө завшсаар яваа. Иймд гараар тоолохыг хуульчлах гэж улайрч байгаа нь энэ.
Дэлхий дахин улам цахимжиж, шинжлэх ухаан техникийн дэвшил цагаар биш минутаар, хормоор урагшилж байхад МАН-ынхан өнгөрч улирсан цаг үеэ санагалзахын учир нь энэ буюу. Нэртэйгээр нь иргэдээ клубт цуглуулаад нэрийг дуудаад харж байгаад саналын хуудсыг нь бөглүүлчихье гэх нь л дээ.
Су.Батболд эрхмийн өргөн барьсан хуулийн төслийн нөгөө нэг гайхамшигт зүйл нь “нам эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн байдлаар хэвлэж тараах ажлыг сонгуулийн зардлаас санхүүжүүлнэ” гэсэн байх юм.
Энд нэгдсэн байдлаар ижил хэмжээтэй хийх гэсэн нааштай нэг санаа байвч үүнийгээ далимдуулан сонгуулийн зардлаа төрөөс, өөрөөр хэлбэл ард түмнээр гаргуулах нь. 20 гаруй жил улсын хөрөнгийг идэж, хөлжихөөрөө нэг болчихоод үүнийгээ үргэлжлүүлэхийн тулд энэ нөхөд одоо төрөөс мөнгө гаргуулан өөрийгөө магтан сурталчлуулах нь. Одоо цаашилбал сонгуулийн сурталчилгаагаар явах зардлыг төр гаргахаар хуульчил гэх нь л дээ. Хуульчлаагүй л болохоос биш “Би УИХ-ын гишүүн, хуулиа сурталчилж явна” гээд тэртэй тэргүй төрийн мөнгөөр л хөдөө явж дайлуулж, цайлуулж, дөрвөн жилийн турш өөрийгөө магтаж, эсрэг намаа муулдаг биш бил үү.
Одоо бол өөрсдөө сөрөг хүчин болчихсон болохоор монголын төрийг бүхэлд нь харлуулж, гаргасан хуулийг сурталчлахын оронд муу муухай болгон харлуулж явдаг нь нууц биш. “Хуулийг батлахын өмнө хэн ч саналаа хэлж болно, баталсан хойно нь хэн бүхэн дагаж мөрдөх ёстой” гэдэг алтан зарчмыг МАН-ынхан огт мартсан улс.
Одоо бас эрхэм Су.Батболд, МАН-ынхан юу шаардах юм бол. Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаагаар явахдаа өмсөх хувцасыг Сонгуулийн ерөнхий хороо оёж, авч өгөх ёстой гэх болов уу яах бол. Арай морь уяхдаа төрөөс зардал нэхэх юм биш байгаа даа.
Хуулийн төсөл өргөн барьсан нь Ж.Эрдэнэбат, Су.Батболд л болохоос биш ард нь МАН-ынхан бүгд байгаа л даа. Тэд ньв араас шордоод л сууж байгаа.
Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа нэг төсөл УИХ-д өргөн барьсан бол гишүүн Су.Батболд тэргүүтэй хэсэг гишүүн бас нэг төсөл өргөн барьж.
Эрхэм Су.Батболд /уяач/ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлдөө хоёр зүйлийг онцгойлон тусгаж өгсөн нь бусад төслүүдээсээ ялгарч байгаа юм.
Эндсонгуулийн саналыг бүгдийг гар аргаар тоолж баталгаажуулна гэсэн аж. МАН-ынхан сонгуулийн тойрог хэсэгт өөрийн намын төлөөллөөс гадна иргэд гэдэг нэрээр өөрийн гар хөл бологсдыг байнга оруулан санал тоолоход луйвар хийдэг байсан нь автомат машинаар үгүй болсонд өнөө хүртэл сэтгэл дундуур яваагийн нэг илрэл нь энэ.
МАН-ын гар хөл бологсод нь гараар тоолоход саналын хуудсыг хүчингүй болгох, өөрийн намын хүнийг дэмжсэн өөр хуудсаар солих аргыг гарамгай эзэмшсэн улс. Үүнд нь ч нам нь, нэр дэвшигч ч нь харамгүй урамшуулал өгдөг. МАН-ынхан ингэж байж ч сонгууль бүрт ялан, дөрвөн жилийн турш зүгээр сууж хөрөнгө завшсаар яваа. Иймд гараар тоолохыг хуульчлах гэж улайрч байгаа нь энэ. Дэлхий дахин улам цахимжиж, шинжлэх ухаан техникийн дэвшил цагаар биш минутаар, хормоор урагшилж байхад МАН-ынхан өнгөрч улирсан цаг үеэ санагалзахын учир нь энэ буюу. Нэртэйгээр нь иргэдээ клубт цуглуулаад нэрийг дуудаад харж байгаад саналын хуудсыг нь бөглүүлчихье гэх нь л дээ.
Су.Батболд эрхмийн өргөн барьсан хуулийн төслийн нөгөө нэг гайхамшигт зүйл нь “нам эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн байдлаар хэвлэж тараах ажлыг сонгуулийн зардлаас санхүүжүүлнэ” гэсэн байх юм.
Энд нэгдсэн байдлаар ижил хэмжээтэй хийх гэсэн нааштай нэг санаа байвч үүнийгээ далимдуулан сонгуулийн зардлаа төрөөс, өөрөөр хэлбэл ард түмнээр гаргуулах нь. 20 гаруй жил улсын хөрөнгийг идэж, хөлжихөөрөө нэг болчихоод үүнийгээ үргэлжлүүлэхийн тулд энэ нөхөд одоо төрөөс мөнгө гаргуулан өөрийгөө магтан сурталчлуулах нь. Одоо цаашилбал сонгуулийн сурталчилгаагаар явах зардлыг төр гаргахаар хуульчил гэх нь л дээ. Хуульчлаагүй л болохоос биш “Би УИХ-ын гишүүн, хуулиа сурталчилж явна” гээд тэртэй тэргүй төрийн мөнгөөр л хөдөө явж дайлуулж, цайлуулж, дөрвөн жилийн турш өөрийгөө магтаж, эсрэг намаа муулдаг биш бил үү.
Одоо бол өөрсдөө сөрөг хүчин болчихсон болохоор монголын төрийг бүхэлд нь харлуулж, гаргасан хуулийг сурталчлахын оронд муу муухай болгон харлуулж явдаг нь нууц биш. “Хуулийг батлахын өмнө хэн ч саналаа хэлж болно, баталсан хойно нь хэн бүхэн дагаж мөрдөх ёстой” гэдэг алтан зарчмыг МАН-ынхан огт мартсан улс.
Одоо бас эрхэм Су.Батболд, МАН-ынхан юу шаардах юм бол. Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаагаар явахдаа өмсөх хувцасыг Сонгуулийн ерөнхий хороо оёж, авч өгөх ёстой гэх болов уу яах бол. Арай морь уяхдаа төрөөс зардал нэхэх юм биш байгаа даа.
Хуулийн төсөл өргөн барьсан нь Ж.Эрдэнэбат, Су.Батболд л болохоос биш ард нь МАН-ынхан бүгд байгаа л даа. Тэд ньв араас шордоод л сууж байгаа.
0 Сэтгэгдэл
novshiin batbold
batbold ***** mini chamaig ahij songokhgui.
2015.11.11
2015.11.10
2015.11.10
2015.11.10
























