Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээ
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Холбооны Ерөнхийлөгчид бараалхах үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, эдийн засгаа солонгоруулах бодлогын хүрээнд ХБНГУ-тай уул уурхай, ашигт малтмалын салбарт төдийгүй аж үйлдвэр, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Айлчлалын үеэр “Эрдэнэс Цагаан Суварга” компани, Германы “Аурубис” компанитай “Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ”, “Ферростаал” групптэй “Стратегийн түншлэлийн гэрээ”, “Интер стандарт нефть” компани “ИДЛ” компанитай “Тос, тосолгооны материалын үйлдвэр байгуулах” чиглэлээр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Холбооны Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн итгэлцлэлийг бэхжүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна.

0 Сэтгэгдэл