Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьлаа.

Монгол Улсын их хурал 2008 оны 12 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийг, нэмэлт протоколын хамт баталсан түүхтэй. Улмаар, НҮБ 2009 оны 5 дугаар сард Монгол Улсын Засгийн газрыг албан ёсоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдсэн хэмээн бүртгэсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг энгийн хүмүүс, хамт олныхоо дунд, хамран сурч боловсорч, ажиллаж, хөдөлмөр эрхлэх, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх төрийн бүх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох боломжийг бүрдүүлэхэд хуулийн гол зохицуулалт нь чиглэж байгаа юм.
Уг хууль нь 12 бүлэг, 44 зүйл заалттай бөгөөд өмнөх хуульд байхгүй шинэлэг зүйл нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, тэдгээр хүмүүсийн талаар, хууль эрх зүйн зохицуулалтын тухай олон нийт, төр, төрийн бус байгууллагуудад мэдлэг олгох, хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээлэн буй орчны хүртээмжийг сайжруулах зэргийг тусгаж өгсөн болно.
Хуулийг боловсруулах ажилд зөвхөн төрийн байгууллага дангаар оролцоогүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, олон улсын байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын хамтын оролцоонд тулгуурлан боловсруулсан байна.
Тодруулбал, Италийн төрийн бус Айфо байгууллага, АНУ-ын Элчин сайдын яамыг дурдаж болно. Италийн Айфо байгууллага тус хуулийн анхны төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, хуулийн зөвлөх авч ажилласан. Мөн 21 аймаг, 9 дүүрэгт энэхүү хуулийн чиглэлээр нийт 3000 гаруй хүнд сургалт хийж, судалгаа авах ажлыг хамтран зохион байгуулжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсанаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтийн талаарх хандлага эерэг болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бодитойгоор эдэлж, ажиллаж, сурч боловсроход нөлөөлж, нийгмийн дунд бүрэн эрх чөлөөтэй байх үр дүн гарна гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл