Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Олон нийт, намуудын байр суурийг сонсохыг хүслээ
“Ард нийтийн хурал”-ыг өчигдөр зохион байгууллаа. Хөдөлмөрийн үндэсний намын тус хуралд гишүүд дэмжигчид төдийгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн хүмүүсийн төлөөлөл оролцсон юм. УИХ-аар 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн гэж үзэв. “УИХ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа УИХ-ын бүрэн эрхийг өргөтгөх, сунгах, өөртөө эрх мэдэл олж авахыг санаачлахгүй” гэж тус хуулийн наймдугаар зүйлд заасан аж. Хуулийн төсөл санаачилсан гишүүдийг төслөө татан авч эргэн харахыг сануулан, хууль, дүрэм журмынхаа дагуу иж бүрнээр нь оруулж ирэх ёстой гэв. 1992 онд Үндсэн хууль батлахад Монгол Улсын улс төрийн орчин цэвэр, илүү хүнлэг байсан. Өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн нөхцөл байдалтай байхад Үндсэн хуулийг өөрчлөх нь эрсдэл дагуулна гэж үзсэнээ ХҮН-ын дарга С.Боргил хэлсэн юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд олон нийтийн санаа бодол болон улс төрийн нам бүлэглэлүүдийн байр суурийг сонсохыг ч өөрчлөлт “Ард нийтийн хурал”-д оролцсон иргэдийн төлөөлөл илэрхийллээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд олон нийтийн санаа бодол болон улс төрийн нам бүлэглэлүүдийн байр суурийг сонсохыг ч өөрчлөлт “Ард нийтийн хурал”-д оролцсон иргэдийн төлөөлөл илэрхийллээ.
0 Сэтгэгдэл





















