Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
42 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих хугацааг дахин сунгахгүй
2014-2015 онд Монгол Улсын Засгийн газраас зарласан Эдийн засгийн идэвхжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гадаадын 42 орны иргэдийг визээс түр чөлөөлөх шийдвэр гарч байсан. Гэвч уг шийдвэрийг энэ оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болгох шийдвэр гарсныг ГХЯ-наас мэдээлсэн. Харин уг шийдвэр нь ирэх 2016 онд манай улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор гарсан гэдгийг ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин мэдэгдэв.

Тэрбээр мөн “42 орныг визээс түр чөлөөлөх шийдвэрийг анх гаргахад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой гэж төлөвлөж байсан. Гэхдээ үүний үр дүнд аялал жуулчлал нэмэгдсэн гэх үзүүлэлт гарахгүй байна. Харин ч манайд жуулчилсан иргэдийн тоо энэ оны 10 сарын байдлаас харахад өмнөх оноос 26 хувиар буурсан байгаа юм. Тиймээс энэ шалтгаанаар болон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор ч уг хугацааг сунгахгүй дуусгавар болгож байна” гэв. Түүнчлэн дээрх 42 улсаас манай улсын иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх талаар санаачлага гараагүй юм. Тиймээс Монгол Улс уг шийдвэрийг энэ оноор төгсгөл болгож байна.
Харин уг шийдвэр нь дээрх 42 орноос бусад манай улстай харилцан визгүй зорчдог ОХУ, БНХАУ, БНКзУ, БНТУ гэх мэт улс оронд хамрахгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дипломат албан паспорттой иргэд 46, энгийн паспорттой иргэд 18 улсад визгүй зорчиж байна.

0 Сэтгэгдэл