Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.26/ ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Нэгдүгээр проректорын орлогч Александр Владимирович Пономарев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уралын Холбооны Их Сургуулийн Нэгдүгээр проректорын орлогч А.В.Пономарев хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд та өнгөрсөн 09 дүгээр сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Свердловск муж дахь Уралын Холбооны Их Сургуульд зочилсон, үүний үр дүнд өнөөдөр бид хамтран ажиллах боломж, арга замыг судалж, хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирээд байна. 1980-аад оны үед монголын 420 гаруй оюутан Уралын Холбооны Их Сургуульд суралцаж байсан бол өнөөдөр 23 оюутан суралцаж байна. Иймд бид боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс ОХУ-ын их, дээд сургуулийн профессор багш нарыг Монгол Улсын их, дээд сургуулиудад урьж багшлуулах, орос хэлтэй боловсон хүчин бэлтгэх, мөн хоёр улсын аспирантур, докторантуруудын судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна гэлээ. Мөн тэрээр ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль нь онлайн буюу зайны сургалт амжилттай явуулдаг талаар танилцуулав.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ОХУ-ын их, дээд сургуулийн профессор багш нарыг Монгол Улсын их, дээд сургуулиудад урьж багшлуулах, мөн уул уурхай, металлургийн боловсруулах үйлдвэрлэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцов. Түүнчлэн ШУТИС зэрэг их, дээд сургуулийн оюутнуудад орос хэлний болон бусад гадаад хэлний сургалтыг гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр явуулах, ОХУ-ын их, дээд сургуулиудын дэргэдэх аспирантур, докторантурт монголын уул уурхай, металлургийн салбарын мэргэжилтнүүдийг эчнээгээр болон өдрөөр сургах боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль төгсөгчдийн холбооны төлөөлөл болон албаны бусад хүмүүс байлцлаа.

0 Сэтгэгдэл