Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Г.Баярсайхан: Хөдөлмөрийн хуулиар шинэ харилцааг зохицуулна
Б.БИЛГҮҮН
Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо. Тэрээр хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан талаар мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал, хууль хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэлийн орчин, гаднах талбайд иргэн осолд орж амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээдэг болсон байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь эрсэдсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн, тэдний ар гэрт олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгалд заавал даатгуулах зэрэг шинэлэг өөрчлөлтийг хийжээ.
Харин нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, УИХ-аар шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал, бага цалинтай, эдийн засгийн хямралд илүүтэй нэрвэгдэж буй хэсгийн цалинг эхний ээлжинд нэмэх, мөн цалинг ижил хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Мөн тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, 50 мянга шахам иргэнийг хамруулан, 30 мянга гаруй ажлын байр бий болгожээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар хуулийн хамрах хүрээг өргөжиж, хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг зохицуулан, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа иргэдийг 20 хоног ажиллаад 10 хоног амрах нөхцөлийг бүрдүүлэх боломж олгох аж. Үүнээс гадна, өөрийн хүсэлтээр хүүхдээ гурван нас хүртэл нь асрах эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх, мэргэжлийн зэргийг цалин хөлстэй нь уялдуулан ялгавартай олгох, оюутан, залуучуудыг суралцахын зэрэгцээ дөрөв хүртэлх цаг ажиллах, ажилласан тухай бүрт цалин хөлсийг нь олгож байх зэрэг эрх зүйн зохицуулалтыг шинээр бий болгож байгаа юм байна.

0 Сэтгэгдэл