Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
“Мах хөтөлбөр”-ийг баталлаа
100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулан олгож, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
Энэ жил Монгол Улсын хэмжээнд дотооддоо 10 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 5.6 сая толгой мал буюу 128.5 мянган тонн мах экспортод гаргах боломжтой байна. Гэвч гадаад хорио цээрийн нөхцөл байдал болон мах экспортлох эрх бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи сул, малчдаас мал худалдан авах бэлэн мөнгө хүрэлцээгүй байгаагаас махны экспорт дээрх хэмжээнд хүртэл нэмэгдэж чадахгүй байгаа юм. Экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа БНХАУ-д мах экспортлох боломжийг нээх, махны чанар, эрүүл, аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулдаг чадавхитай болох, нөгөө талаас учирч болзошгүй цаг агаарын хүндрэлээс сэргийлж өвөлжих малын тоог цөөлөх, махны дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааны түвшинг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд мах бэлтгэдэг, экспортлодог аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мах хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.

0 Сэтгэгдэл