Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Р.Амаржаргал: Намын дарга, Ерөнхий сайд нар чадлынхаа хэрээр зүтгэж байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд эхнээсээ байр сууриасаа ухарчээ. Гарын үсэг зурсан Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа татгалзаж, Ардчилсан намын үйл ажиллагааг цаашид шинэ шатанд гаргаж, идэвхжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаараа тэрээр сэтгүүлчдийн зарим асуултад хариулсан юм.
-АН-ын нөхөддөө хандан ил захидал бичиж, АН шинэчлэгдэх ёстой гэдгээ илэрхийлсэн байсан. Энэ захидлын талаар тодруулаач?
-Намын үйл ажиллагааг цаашид шинэ шатанд гаргаж, идэвхжүүлэх шаардлага байна. Энэ хүрээнд ямар ажил хийж болох талаар хэд хэдэн санаа хэлсэн юм. Нэгдүгээрт, биднийг нэгтгэж байгаа зүйл нь юу вэ гэдгээ цэгцлэх, хоёрдугаарт намынхаа үйл ажиллагаанд ардчиллын шинэ элементүүдийг оруулах ёстой. Тухайлбал, намын их хурлыг жил бүр хийдэг болоё. Ингэхдээ намын даргын асуудлыг заавал хэлэлцдэг байя гэсэн санаа дэвшүүлсэн. Гуравдугаарт, намынхаа нэр хүндийг унагаж, итгэлийг нь хөсөрдүүлж байгаа хүмүүс гишүүнчлэлээсээ түдгэлзээд холбогдох байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэсний дараа буцаад ороод ирж болно. Дээрх зүйлүүдийн аль нь хэрэгжих эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч намын ажлыг идэвхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндэсний зөвлөлдөх хорооны үйл ажиллагааг эрс шинэчилж, салхи оруулах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, ҮЗХ-нд нутаг ус, хамаатан саднаараа орсон байх тохиолдол бий. Ядаж ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийг нэн яаралтай шинэчлэх шаардлага байна. Шинэчлэх, хэрэгжүүлэх эрхийг намын даргад олгох ёстой. Би хэтэрхий хатуурхаад байж магадгүй. Өгөгдсөн өгөгдлийн хүрээнд намын дарга чадлынхаа хэрээр зүтгэж байгаа. Ерөнхий сайд ч мөн адил. Би л хатуурхаад илүү зүйл шаардаад байгаа юм.
-Хэтэрхий хатуурхаад байж магадгүй гэлээ. Та Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа байнга илэрхийлдэг. Анх удаа л “Өгөгдсөн өгөгдлийн хүрээнд намын дарга, Ерөнхий сайд нар чадлынхаа хэрээр зүтгэж байгаа” гэлээ?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая тайлангаа тавьсан. Энэ тайланг харж байхад хийсэн ажлууд байна. Гарц олох гэж бүхий л талаар хичээж, ажиллаж байгаа нь харагдсан. Ч.Сайханбилэг юм хийгээгүй биш хийсэн байна гэсэн ойлголт авсан. Нийгэм, эдийн засгийн хүндрэлээс гарах, бүтээн байгуулалтын том төслүүдийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа. Миний хувьд Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дутуу байж гэсэн ойлголтод хүрсэн.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт АН-ынхнаасаа ганцаараа гарын үсэг зурсан. Тэгэхээр та энэ саналаасаа татгалзах юм байна гэж ойлгож болох уу?
-Аливаа юмыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Юм хийж байгаа, хийх гэж гарц хайж байгаа энэ үед заавал харлуулах, татаж унагах гэж зүтгэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл огцруулах бус дэмжиж ажиллах цаг хугацаа бидэнд үлдээд байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд эхнээсээ байр сууриасаа ухарчээ. Гарын үсэг зурсан Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа татгалзаж, Ардчилсан намын үйл ажиллагааг цаашид шинэ шатанд гаргаж, идэвхжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаараа тэрээр сэтгүүлчдийн зарим асуултад хариулсан юм. -АН-ын нөхөддөө хандан ил захидал бичиж, АН шинэчлэгдэх ёстой гэдгээ илэрхийлсэн байсан. Энэ захидлын талаар тодруулаач?

0 Сэтгэгдэл