Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров маргааш Монголд айлчилна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров маргааш, дөрөвдүгээр сарын 14-нд Монгол Улсад албан ёсны айлчлалаар ирнэ. Сергей Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээр хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиалгийн Элбэгдорж, Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг нарт бараалхана.
“Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээрээр Орос-Монголын харилцааны цаашдын хөгжлийн төлөвийг ярьж, хоёр орны төрийн тэргүүнүүдийн өмнө хийсэн яриа хэлэлцээрүүдийг тодруулна. Сайдууд бүс нутгийн болон дэлхийдахины тулгамдсан асуудал, Орос-Монголын олон талт хамтын ажиллагааны гол гол асуудлыг ярилцах юм” хэмээн ОХУ-ын гадаад хэргийн яамны албан мэдээнд дурджээ.
Мөн 2014 оны есдүгээр сард хоёр орны төрийн тэргүүнүүдийн тохиролцсон ОХУ, Монгол Улсын түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах юм байна.

0 Сэтгэгдэл