Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Л.Төр-Од: Авлигатай тэмцэх хүсэлгүй улстөрчид УИХ-д байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар мэдээлэл хийхдээ АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар яаравчлан шийдвэрлэх гэж байгаа нь цаг хугацааны хувьд хэт түргэдсэн асуудал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дарга Н.Ганболдыг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үетэй давхцан байгаа гэдгээ мэдэгдлээ.
УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед УИХ-ын нэр бүхий гишүүд, улстөрчдийн зүгээс АТГ-ын хараат бус ажиллах эрхэд халдаж болзошгүй эрхзүйн акт, хууль тогтоомж өнгөрсөн жилээс эхлэн санаачилж эхэлсэн нь цаанаа учиртай гээд ОНЗ-ийн дарга Л.Төр-Од өнгөрсөн жил л гэхэд УИХ-ын гишүүд Өршөөлийн тухай хуульд авлигын хэрэгт холбоотой хүмүүсийг багтаах гэж байсныг жишээ болголоо.
Авлигатай тэмцэх газрын ОНЗ-ийн дарга Л.Төр-Од авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй улстөрчид манайд байна гээд “З.Энхболд, М.Энхболд, Г.Батхүү, С.Баярцогт, Сү.Батболд тэргүүтэй гишүүд нэн тэргүүнд авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй байгааг шууд хэлэх хэрэгтэй” гэлээ.

0 Сэтгэгдэл
bold
Yagaad ed nar dyrgvi bgaa ni oilgomjtoi xereg bish vv Edgeer xvmvvs bvgd awilga awsan nyytsaar möngö ygaasan yls tvvniigee il tod gargaxgvin vvdnees dyrgvitsej bgaa yum.Myy baasnyyd
2016.04.15