Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
МАН, МАХН-тай алаагүй баавгайн арьснаас болж муудалцаад эхэллээ

Энэ хавар болох УИХ, орон нутгийн сонгуульд МАН, МАХН гэсэн хоёр нам эвсэхээр боллоо хэмээн МАН-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, МАХН-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн Ч.Улаан хоёр өчигдөрхөн хамтраад мэдээлэл хийж байсан.
Гэтэл өнөөдөр МАН-ын төлөөлөл өнөөх Ч.Хүрэлбаатар нь дахиад мэдээлэл хийгээд МАХН тохиролцооноосоо буцаад байна гээд уйлаг алдаад сууж байх юм.
Тэрээр "Ажлын хэсгийн төвшинд тохирсон асуудлаар мэдээлэл хийснээс хойш МАН Бага хурлаа, МАХН Бага чуулганаа хийж байна. Гэтэл МАХН хоёр талын эвсч хэлэлцэж тохирсон асуудлаасаа буцаж байгаа албан бичгүүд бидэнд албан ёсоор ирүүлээд эхэллээ. Энд орон нутгийн сонгуульд оролцохдоо тухайн ИТХ-д авсан саналын тоог харгалзана гэсэн атлаа 2012 оны УИХ-ын сонгуульд авсан саналын тоог харгалзана гэж өөрчлөх. Квотыг МАН 70-80 хувь, үлдсэн 20-30 хувь нь МАХН байна гэж нэмэх, Засаг дарга, ИТХ-ын дарга хоёрыг сонгуулиар авсан саналаас үл харгалзан сөөлжүүлж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцлаа. Хоёр талаас байгуулсан санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт бий.
СЕХ-д материалаа өгөх хугацаа тулчихсан байхад МАХН тохиролцооноосоо буцаж байгаад харамсч байна. Тиймээс МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, эцсийн хариугаа яаралтай өгөхийг шаардаж байгаа” гэж байна.
Ийнхүү монгол ардын зүйр үгэнд “алаагүй баавгайн арьс” гэж нэг үг байдагчлан энэ хоёр нам сонгуульд ялах нь бүү хэл, сонгууль болоогүй байхад албан тушаалаа булаацалдаад эхэлчихлээ. Сонгуулийн дараа бүр юу болох юм бол.

0 Сэтгэгдэл
Иргэн
Шуналтай Энхбаяраас хол бсан нь дээр дээ МАН минь!!!
2016.04.19