Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Лам олдохгүй болохоор буцахдаа залсан нь
Т.ЦЭЛМЭГ
Нэгдэнэ, нэгдэхгүй, эвсэнэ, эвсэхгүй, намаасаа гарлаа, гишүүнчлэлээ сэргээлээ... Монголын улс төр хаврын тэнгэрээс ч олон ааштай байна. Хоёрхон хоногийн өмнө эвсэхээр боллоо, угшил нэгтэй юмсан гээд тэврэлдэж байсан МАН МАХН-ынхан өчигдөр тохиролцож чадалгүй хоёр тийш болов. МАН-ын Бага хурал дээр МАХН-тай эвсэнэ гэдэг гутамшиг гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас эхлээд нэлээд эсэргүүцэлтэй тулсан. Өдөржин хуралдаад МАХН-ын Бага чуулганы аясыг харахаар болж түр завсарласан боловч тэд “Уучлаарай, бид эвсэх шаардлагагүй боллоо” гээд замын дунд МАН-ынхныг орхиод зугатаачихлаа.

Бага хуралдаа парламентад хоёрхон үлдээд байсан бие даагч гишүүдийг урьж, оролцуулж, зураг хөрөгтэй нь зарласан. Баруун солгойгүй муулж, шүүмжилж дөрвөн жилээ дуусгаж буй бие даагч гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар угшил нэгтүүдтэйгээ нийлээд авлаа. 2012 оны сонгуулийн өмнө тойргоо булаацалдаж намаасаа хөөсөн хоёр гишүүнээ буцааж авахаар гуйсан нь мэдээж. Дорнод аймагт АН-ын М.Зоригт гишүүний өөдөөс Х.Болорчулуун гишүүнийг сойхоор болов. Хөвсгөлийн хоёр тойргоо алдахгүйн тулд Ц.Даваасүрэнг хөөж байснаа мартаад ичихгүй гуйгаад очсон нь тодорхой. Намынхаа бүлгээс гарсан учраас Нийслэлийн МАН-аас хассан нь цаанаа Хөвсгөл аймагт нэр дэвших эрхээ булаацалдсантай холбож тайлбарладаг. Бие даагч гишүүдийн рейтинг зарим судалгаанд гайгүй гарч ирээд байгаатай ч холбоотой гэх. Ямар ч байсан МАН-ын дарга, удирдлагуудын өмнө тэд чансаагаар бичигдэж буй. Тиймээс МАХН гэх олон ааш зантай хэсэг бүлэг хүнтэй ойлголцох гэснээс уг нь цаагуураа манайхан л гэсэн үг хэмээсээр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг Бага хурал, Удирдах зөвлөлдөө хүртэл шууд залчихлаа. Өчигдөр л гэхэд УИХ дахь бүлгийн гишүүнээр тооцож, МАН 28-уулаа болов.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бие даагчид шийдвэр гаргах түвшинд цөөдөөд байгаа. Энэ удаагийн сонгууль нэлээд түвэгтэй болох төлөвтэй байгаа учир цөөнхүүд нэгдэж сонгуульд орохоор ярьсан. Албан тушаалын бялуу хуваах гэсэнгүй. Жагсаалтыг байхгүй болгоход санал нэг байгаа. Өөр намд орчихож байгаа юм биш буцаад эвлэрсэн. Бие даагчдын холбоо, нам бүртгүүлэх гэтэл хоёр удаа бүтээгүй” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Улс төрийн байдал тодорхойгүй, ээдрээтэй байна. Бид хоёр МАН-ын гишүүн байсан. Хүний хуучин дээлийн шинэ гэгч байсан байх. Улс орныг зөв голдирол руу оруулахаар арай дөнгүүр ажиллаж чадах нь МАН. Бидний үзэл бодол өөрчлөгдөхгүй. Ашигт малтмалын асуудлаар байр сууриа илэрхийлсэн хэвээрээ” гэсэн юм.
Ингээд тэд Дорнод, Хөвсгөл аймагтаа нэр дэвшихээр болсноо илэрхийллээ.

0 Сэтгэгдэл