Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Сонгуульд намын жагсаалт байх эсэхийг ҮХЦ өнөөдөр шийднэ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн гаргасан иргэдийн гомдлыг Үндсэн хуулийн Цэц яг одоо хэлэлцэж байна.
Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.
Үндсэн хуулийн цэц гомдлыг хүлээн авч ийнхүү маргааныг хянан шийдвэрлэхээр хуралдаж байна. Энэ асуудлаар УИХ-аас гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нарыг УИХ-ын Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон нь ҮХЦ-ийн хуралдаанд оролцож байна.
Үндсэн хуулийн цэц иргэдийн гомдлыг хүлээн авч Сонгуулийн тухай хуулийн энэ заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл ирэх зургадугаар сарын 29-нд болох УИХ-ын ээлжит сонгуулиар улс төрийн намуудын егзөрүүд ард түмний ямар ч сонголтгүйгээр хууль тогтоох байгууллагад шургалдаг нь болих юм.
Үүний зэрэгцээ УИХ Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн найруулахад хүрэх болно.

0 Сэтгэгдэл