Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ерөнхийлөгчийг хууль зөрчин томилгоо хийхээс татгалзах хэрэгтэй гэв

Б.АНАР
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллах саналд хариу өгчээ. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн. Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч мөн” хэмээн заасныг албан бичигтээ дурдаад дараахь зүйлийг бичсэн байна. Албан бичигт “Гэтэл Та сүүлийн хэдэн жилд эврэлүүлэгч бус эвдлэгчийн үйл ажиллагааг явуулсаар ирлээ. Өнөөдөр Монгол Улсад шударга ёсны хямрал бий болж, төрийн үйл ажиллагаанд хуйвалдааны бүлэглэл оролцох болсноор тэд нэр дэвшүүлэх болон томилох эрх мэдлээ увайгүй ашиглан хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөн хүмүүсийн Хонгил үүслээ. Таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр “Хонгилоор” ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэн, ялтан хэрэгтэн болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар хууль тогтоох эрхийг Улсын Их Хурал, гүйцэтгэх дээд байгууллага нь Засгийн газар, шүүх эрх мэдлийг гагцхүү Шүүх хэрэгжүүлэх ёстой. Гэтэл зарим Ерөнхийлөгчийн ажиллах үед Үндсэн хуульд байхгүй томилгооны эрхийг хуульд оруулах замаар өөртөө авч эдгээр институцүүдийн үйл ажиллагаа, эрх үүрэгт хөндлөнгөөс оролцсоноос төрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, төр самуурч, түмэн олон гайхшаа барах боллоо.
Та өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдоогүй олон томилгоонд оролцож байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн даргыг, Сонгуулийн ерөнхий хорооны хоёр гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг, ОНРТ-ийн үндэсний зөвлөлийн дөрвөн хүнийг, Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон дөрвөн гишүүнийг томилж байна. Та эдгээр томилгоонд оролцох Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүрэг байхгүй юм.
Жишээ нь, Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана, гурав дахь хэсэгт “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхий ерөнхий зөвлөл ажиллана” гэж заасан байх авч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон дөрвөн гишүүнийг Ерөнхийлөгч томилж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулж, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосноор мөн л Ерөнхийлөгч томилж байна. Энэ нь өөрийн томилсон хүмүүсээр шүүгчдийг санал болгуулан өөрөө томилж байгаа нь Шүүхийн хараат бус байдалд шууд нөлөөлж байгаа явдал юм.
Эдгээр томилгоонд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох шаардлагагүйг анхааралдаа авч, хуулийн засаглалыг зөв болгохын төлөө эдгээр томилгооноос татгалзах хуулийг Та санаачлан УИХ-д өргөн мэдүүлнэ үү. Төр төвшин, түмэн олон амгалан байг” хэмээн дурджээ.
Өнгөрсөн баасан гарагт уг албан бичгийг хүрүүлсэн байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ сарын эхээр УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийхээс өмнө шударга бус явдал газар авч байгаа, үүнд хамгийн их оролцоотой хүнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр цохон мэдэгдсэн билээ.

0 Сэтгэгдэл