Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Намын бүлгүүд ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээн авснаа зарлалаа
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын баталсан Сонгуулийн тухай хуулиар намын жагсаалтаар 28 хүн парламентад орохоор тогтоосныг Үндсэн хууль зөрчсөн хэмээсэн иргэний гомдлыг хэлэлцсэн ҮХЦ энэ асуудал нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэж дунд суудлын хуралдаанаар тогтоосон.
ҮХЦ-ийн эл дүгнэлтийг өнөөдөр хуралдсан УИХ дахь намын бүлгүүд хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхи нь “Цэцийн шийдвэрийг хүлээн авах ёстой” хэмээн үзжээ.

ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн УИХ дахь МАН-ын бүлэг бас энэ дүгнэлтийг дэмжлээ гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.
Тэрээр “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй. Урьд өмнө нь ч хүнээ сонгодог байх ёстой гэж бид үздэг байсан. Жагсаалтын ард нуугдах нь буруу” гэлээ.
Харин иргэд хүнээ шууд сонгодог болохоос үүдээд томсгосон 76 мажоритар байх уу, жижиг 76 мажоритар байх уу гэдэг асуудал гарч ирж байна. Тиймээс бид 28 жагсаалтыг 26 тойрогт хуваах асуудлыг тодорхой ярилцах ёстой” гэж байна.

0 Сэтгэгдэл